"Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын жолооч нар өнөөдөр (2020.12.14)-өөс үйлчилгээнд гарчээ. Тус баазын нэг жолоочоос энэ сарын 4-нд Сovid-19 илэрсэн. Тиймээс "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын нэгдүгээр баазын автобусууд түр зогсолт хийж, 48 ажилтныг түр хугацаанд тусгаарласан.
Улсын Онцгой комисс, Нийслэлийн онцгой комисоос тус байгууллагын нийт 480 ажилтнаас гурван удаа PCR шинжилгээ авахад хариу нь сөрөг гарсан байна. Иймээс нэгдүгээр баазын 154 тээврийн хэрэгслийг гурван удаа ариутгаж халдваргүйжүүлэн, жолоочийн кабинд тусгаарлалт хийж, автобусны суудалд зай барих сануулга байршуулж үйлчилгээнд гаргажээ.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ