Чи байхгүй болохоор би даарч байна
Чи барихгүй болохоор гар даарч байна
Чи үнсэхгүй болохоор уруул даарч байна
Чи тэврэхгүй болохоор бие минь даарч байна.
Хүйтэнд биш халуунд ч даарч байна
Хүнийх болохоор чамайг харахаар даарч байна
Хамаг биеэр хүйт оргиж сэрүү татаад
Хачин ихээр даарч байна чамайг байхгүйд……..
Хүйтэн бороонд хөл нүцгэн гүйчээд
Халуундаа дэмийрч байна би дурлалын
Хавсарга салхи салхилсан ч чиний хажууд байвал
Халуу шатаад дулаахан байдагсан….
Хаврын шөнө жихүүдэсмээр байна