Жолигоос Ираны инстаграм одыг аврахыг гуйв

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

Жолигоос Ираны инстаграм одыг аврахыг гуйв

Жолигоос Ираны инстаграм одыг аврахыг гуйв

Ираны шүүхээс 10 жил шоронд хорих ял оноосон инстаграмын од охиныг суллуулахад туслахыг дагагч нь Холливудын алдарт жүжигчин Анжелина Жолигоос гуйжээ. Сахар Табар гэх нэрээр инстаграмд танигдсан Фатемех Хишванд нь 2017 онд этгээд дүр төрх бүхий зургуудаараа олны анхаарлыг татсан юм. Тухайн үед түүнийг Жолитой адилхан болохын тулд олон төрлийн хагалгаа хийлгэсэн нь бүтэлгүйтэж, эвгүй төрхтэй болсон гэлцэж байв. Гэвч тэрбээр гоо сайхны хагалгаа хийлгээгүй, олон тооны зураг засах аппликейшн болон нүүр будалт ашиглан этгээд дүр төрх бүтээсэн аж.

Фатемех этгээд зургуудаа тайлбарлахдаа “Энэ бол миний өөрийгөө илэрхийлэх арга зам, нэг төрлийн урлаг. Энэ бол миний жинхэнэ дүр төрх биш гэдгийг дагагчид минь мэднэ” хэмээжээ. Улмаар түүнийг инстаграмд хагас сая гаруй хүн дагаж эхэлсэн байна.

Фатемехыг 2019 оны аравдугаар сард Ираны албаныхан баривчлан, шүүхээс 10 жил шоронд хорих ял оноосон аж. Түүнийг бурхныг гутаасан, хүчирхийлэлд турхирч, зохисгүй аргаар мөнгө олж, залуусыг авлигад уриалсан гэх хэргүүдэд буруутгасан байна.

Ираны сэтгүүлч Масих Алинежад хэлэхдээ “Исламын бүгд найрамдах улс бол эмэгтэйчүүдийг дарлан зовоож ирсэн түүхтэй. Бид хүйсээр ялгаварлахын эсрэг нэгдэх хэрэгтэй. Тэр охин дөнгөж 19 настай. Ээж нь охиныхоо төлөө өдөр бүр уйлж байна. Жоли бидэнд туслаач” хэмээн мэдэгджээ. Фатемехыг баривчлагдах үед түүнийг 22 настай хэмээн мэдээлж байсан ч үнэндээ 19 настай аж.

ЭХ СУРВАЛЖ: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
127
ХарамсалтайХарамсалтай
37
ТэнэглэлТэнэглэл
30
ХахаХаха
30
БурууБуруу
25
ЗөвЗөв
18
ГайхмаарГайхмаар
17
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж