Бага ангийн сурагчдын дунд “Би Монгол хүүхэд” наадам боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Бага ангийн сурагчдын дунд “Би Монгол хүүхэд” наадам боллоо

Хуучирсан мэдээ: 2016.03.18-нд нийтлэгдсэн

Бага ангийн сурагчдын дунд “Би Монгол хүүхэд” наадам боллоо

Нийслэлийн Боловсролын газраас ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд сурагчдын зан суртахууны төлөвшил, уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлаа дээдэлж, түүнээс суралцах хэрэгцээ сонирхлыг бий болгоx зорилгоор “Би монгол Хүүхэд” ёс заншлын наадмыг зохион байгуулжээ.

Наадамд нийслэлийн 9 дүүргийн 15 багийн 75 сурагч оролцож морь уралдуулах, шагай шүүрэх, оньсого таах, монгол ахуйтай холбоотой үгийн сүлжээ бөглөх, монголчуудын ёс заншлын тухай асуултад хариулах зэрэг монгол наадгайгаар хоорондоо өрсөлджээ. 

Тэмцээний тэргүүн байранд Баянгол дүүргийн 73 дугаар сургуулийн “Монгол туургатан” баг, дэд байрыг Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн “Мэргэн багачууд” баг, гуравдугаар байрыг Сонгинохайрхан дүүргийн ИЦС-3 бага сургуулийн “Хамаг Монгол” баг, тусгай байр Баянзүрх дүүргийн 85 дугаар сургуулийн “Бид биелнэ” баг,тусгай байрыг Чингэлтэй дүүргийн 17 дугаар сургуулийн “Монгол омогшил” баг тус тус эзэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!