Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо | News.MN

Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

НЭМЭЛТ: 16:50 ЦАГ

"Улаанбаатар төмөр зам" ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын өмгөөлөгч Г.Тунгалаг, хохирогч байгууллагын өмгөөлөгч Б.Уранцэцэг нар эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт, эмнэлгийн магадлагааг тус тус шүүхэд ирүүлжээ. Иймд шүүхээс дээрхи хүсэлтийг хэлэлцээд, шүүх хуралдааныг 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 09:00 цаг хүртэл хойшлуулав.

"УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ" ХХН-ИЙН ДАРГА АСАН Л.ПҮРЭВБААТАРЫГ ШҮҮНЭ

Нийслэлийн прокурорын газраас "Улаанбаатар төмөр зам" ХХН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 10.00 цагт Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Тус дүүргийн шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунцэцэгийн мэдээлснээр, Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийн шүүх хурал эхлээгүй байна.

Хэргийг эргэн тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2002 оны  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 265 дугаар зүйлийн 265.2 дахь хэсэгт зааснаар “Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан бусдад давуу байдал олгож, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас байгууллагад үлэмж хэмжээний хохирол учруулсан” хэрэгт холбогдуулан Л.Пүрэвбаатарт яллах дүгнэлт үйлджээ.

Л.Пүрэвбаатарт холбогдох хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан ирүүлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Жанхуугийн хонгилын шүүх 2020-12-14 64.119.17.218

Яг одоогоор томилогдсон бүх шүүгчдийг жанхуу өөрөө томилсон. Шүүх засаглалд шинэ хонгил аль хэдийнэ бий болсон. Жанхуутай тохиролцож чадсан хүнийг хэдэн цаaсаар торгоод гаргана. Жанхуугийн эсрэг дуугарах л юм бол шоронд хийж, бүр дургүй нь хүрвэл шууд тонилгож байгаа!!!

Avatar

Зтхя ерөнхиий сайд 2020-12-14 66.181.179.91

ИНЕГ-ын дарга Л.Бямбаүрэн . Гүрэн дээд сургуультай нийлж хуйвалдан улсад 640 сая төгрөгийн онц ноцтой хохирол учруулсныг . Авилгатай тэмцэх газраас илрүүлж одоо шүүхэд шилжээд байгаа. Хэзээ шүүх хурал болох вэ

Avatar

Зочин 2020-12-14 122.201.31.139

Энэ бямбаа ч их даварч байгаадаа.

Avatar

Иргэн 2020-12-14 66.181.181.248

Ийм новшийн хүнээр ИНЕГ-ыг удирдуулсан гээд бодохоор ой гутах юмдаа!?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж