Каспийн тэнгисийн эрэг дээр хэдэн зуун далайн хав учир битүүлгээр үхжээ | News.MN

Каспийн тэнгисийн эрэг дээр хэдэн зуун далайн хав учир битүүлгээр үхжээ

Каспийн тэнгисийн эрэг дээр хэдэн зуун далайн хав учир битүүлгээр үхжээ

Каспийн тэнгисийн эрэг дээр хэдэн зуун далайн хав учир битүүлгээр үхжээ

Дагестан улсын далайн умард эрэг дээр нэн ховор, 272 толгой далайн хав учир битүүлгээр үхсэн байхыг нутгийн иргэд олжээ. Устаж үгүй болох аюулд ороод буй тус далайн хавууд зөвхөн Каспийн тэнгист л цөөн тоогоор үлдсэн билээ.

Холбооны загас агнуурын Росрыболовство агентлагийн мэдээлж буйгаар, Дагестаны умард эргийн Сулак суурингийн ойролцоогоос Азербайжаны өмнөд хил хүртэл далайн эрэг дагуу 272 далайн хав үхсэн байжээ. Тус далайн хав нь "Улаан ном"-ын устаж үгүй болох аюулд орсон амьтдын жагсаалтад байдаг аж.

Каспийн тэнгисийн байгаль хамгаалах газрын дарга Заур Гапизов анх тэдгээр амьтдын үхлийн шалтгааныг ихэвчлэн хулгайн анчдын хэрэглэдэг загасны пластик хятад тор болон тэнгист цутгадаг асар их хэмжээний бохир устай холбон тайлбарласан юм.

Хэдэн зуун хүүр олдсон эргүүдэд Москва дахь шинжлэх ухааны академын эрдэмтэд оролцсон судалгааны баг очиж, амьтдын үхлийн шалтгааныг тодруулахаар судалж байгаа аж. Тэгэхдээ эрдэмтэд далайн хавуудыг цаг уурын өөрчлөлт, ар араасаа тохиолдсон байгалийн гамшиг, усны бохирдол зэргээс болж үхсэн байж магадгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Каспийн тэнгис бол Азербайжан, Иран, Казахстан, ОХУ, Туркменистан таван оронтой хиллэдэг дэлхийн хамгийн том нуур билээ. Мөн тус тэнгис түрс болон газрын тосоороо алдартай бөгөөд дэлхийн өөр хаана ч байдаггүй олон амьдтын нутаг юм.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

бөйгаа 2020-12-14 202.179.24.108

Амьтан дээр "Сэг" гэдэг үг хэрэглэнэ. Хүүр гэдэг үгийг хүн дээр хэрэглэнэ

Avatar

иргэн 2020-12-14 64.119.23.1

хүн төрлөгтөн санаа тавих асуудлын нэг мөн лдөө

Avatar

кк 2020-12-14 202.5.202.132

хаха хүн яасан юм шиг бичихнь. орчуулга, найруулгаа анхаараач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж