Согтуу жолооч осол гаргаж, есөн хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

Согтуу жолооч осол гаргаж, есөн хүн гэмтжээ

Согтуу жолооч осол гаргаж, есөн хүн гэмтжээ

Тээврийн цагдаагийн газарт өнгөрсөн амралтын /2020.12.13-14/ өдрүүдэд бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.


  • Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 11 хүн гэмтэж, орон нутагт нэг хүн амиа алджээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Морингийн замд Toyota Prius загварын автомашины жолооч М нь Toyota Prius загварын автомашинтай мөргөлдсөн осол энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд гарчээ. Ослын улмаас 12-56 насны есөн хүн гэмтсэн байна. Зам тээврийн осол гаргасан жолооч М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь тогтоогдсон тул уг хэргийг шалгаж байгаа аж.
  • Энэ сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 04:20 цагийн үед Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутаг, Цагаан булаг гэх газарт Kia Bongo загварын автомашин онхолдсон ноцтой осол гарчээ. Ослын улмаас зорчигч 28 настай, эмэгтэй Н амь насаа алдсан байна.

Амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 182 дуудлага бүртгэгджээ. Мөн цагдаагийн алба хаагчдын хяналт шалгалтаар нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12 жолооч, орон нутагт 15 жолоочийг тус тус илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж