Иргэн, ААН, байгууллагууд зорчих хөдөлгөөн бүртгэх QR кодоо заавал уншуулна

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

Иргэн, ААН, байгууллагууд зорчих хөдөлгөөн бүртгэх QR кодоо заавал уншуулна

Иргэн, ААН, байгууллагууд зорчих хөдөлгөөн бүртгэх QR кодоо заавал уншуулна

Улсын Онцгой комиссоос Covid-19 цар тахалтай тэмцэх, халдварын тархалтыг зогсоох, хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлд 2020 оны арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн үе шаттайгаар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнийг цуцалж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлсэн билээ.

Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн онцгой комисоос санал болгосноор 34 үйл ажиллагаа буюу такси, авто засвар, ресторан, кофе шоп, ахуйн хэрэглээний барааны салбар, нүдний шил засвар гэх мэт аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг үе шаттай нээх юм.

Үйл ажиллагааг нь нээсэн 34 салбар байгууллага, цаашид үйл ажиллагаа нь шат дараатайгаар нээгдэх салбарынхан болон иргэд олон нийтийг цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, хавьтлын талаарх шуурхай мэдээлэл өгөх, зорчилт хөдөлгөөнийг бүртгэх QR технологийг үйл ажиллагаандаа мөрдөнө. QR технологийг нийслэлд дараах хоёр шийдлээр ашиглана. Үүнд:

  1. Иргэний цахим үнэмлэхийн QR код. Иргэд албан ажлаар болон зайлшгүй шалтгаанаар гэрээсээ гарах тохиолдолд иргэний цахим үнэмлэхээ биедээ заавал авч явах шаардлагатай бөгөөд гудамж талбайд хэв журам сахиулж буй цагдаа, хүчний байгууллага, мэргэжлийн хяналтын албан хаагчид болон төрийн байгууллагуудын угтах үйлчилгээний ажилтнуудад иргэний цахим үнэмлэхийн QR кодыг уншуулан бүртгэл хийлгүүлнэ.
  2. Аж ахуйн нэгж, байгууллагуудын QR код. ААН байгууллагууд www.qr.119.mn цахим хуудсанд хандан, байгууллагын нэр, холбогдох утас, хаяг байршил зэрэг шаардлагатай мэдээллийг бүртгүүлж, QR код үүсгэх товчийг дарж, гарч ирсэн QR кодыг үүдэндээ байршуулна. Иргэд гар утсандаа EBarimt аппликейшн суулгаж, аппликейшн рүү ороход нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд Covid-19 гэсэн цэс харагдана. Тухайн цэс рүү орж, QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААНБ-ын QR кодыг уншуулна. Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад Covid-19 гарсан эсэх мэдээлэл таны гар утсанд очих боломж бүрдэх юм. /Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt аппликейшнаа шинэчлэхийг анхаарна уу/

QR код технологийг ашиглаж байгаа гол зорилго нь төхөөрөмжийн тусламжтайгаар кодыг уншуулснаар зайнаас тухайн мэдээ мэдээллийг маш богино хугацаанд авах, мэдээлэл солилцох, мэдээллийн үнэн зөв байдлыг шалгах боломж олгодог давуу талтай.

Иргэн та зорчиж буй хөдөлгөөнөө QR код уншуулж тэмдэглэснээр халдварын эрсдэл тохиолдоход иргэний явсан газар, байршлыг тодорхойлох, тухайн цаг хугацаанд ижил байршилд байсан иргэдийн мэдээллийг системээс илрүүлэх, халдвараас сэргийлэх, халдвар авсан байж болзошгүй иргэдийг хялбар шуурхай шинжилгээнд хамруулах, халдварын тархалтыг бууруулах ач холбогдолтой юм.

НИЙСЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж