Өнөөдрөөс эхлэн автомашины хөдөлгөөн хэвийн горимд шилжиж байна. Ингэснээр тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд тэгш, сондгой дугаараар оролцох юм. Энэ дагуу өнөөдөр улсын дугаар нь 1, 6-гаар төгссөн тээврийн хэрэгслүүд 08.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй. Харин маргааш 2, 7-гоор төгссөн тээврийн хэрэгслүүд дугаарын хязгаарлалтад орох юм.
Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, автомашины хөдөлгөөнийг нээж, хэвийн горимд шилжсэн тул өмнө нь хэрэглэж байсан QR код шаардлагагүй аж. Хэрэв дахин хөл хорио тогтоосон нөхцөлд энэхүү тусгай зөвшөөрөл хүчинтэй гэдгийг Нийслэлийн онцгой комиссоос өмнө нь мэдээлж байв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ