Эмч, эмнэлгийн ажилтан, шаардлагатай ажилтны эрхийн асуудлаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

Эмч, эмнэлгийн ажилтан, шаардлагатай ажилтны эрхийн асуудлаар санал солилцов

Эмч, эмнэлгийн ажилтан, шаардлагатай ажилтны эрхийн асуудлаар санал солилцов

Монголын Эмнести Интернэшнл ТББ 2020 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр "Эмч, эмнэлгийн ажилтан, зайлшгүй шаардлагатай ажилтны эрх"-ийн асуудлаар Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүд болон Эрүүл мэндийн яамны дэд сайд Ш.Анхмаа, ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн дарга Н.Цогбадрах нартай уулзалт зохион байгуулжээ.

Монголын Эмнести байгууллага нь өнгөрсөн сард Covid-19 цар тахлын халдвар, хамгаалал, эмчилгээний нөхцөл байдалтай танилцах, мэдээлэл солилцох зорилгоор тус яамтай уулзалт зохион байгуулж байв. Энэ удаагийн уулзалтад ХЭҮК-ын гишүүдийг урьж оролцуулснаар талууд харилцан мэдээлэл солилцжээ. Тус комиссоос 2020 оны арваннэгдүгээр сарын 28-ны өнөөдрийг хүртэл хийсэн дүн шинжилгээ, Covid-19-ийн шинэ шинжилгээ авах цэгүүдийн үйлчилгээ, нийслэлийн орц, гарцуудтай холбогдон үүссэн хүний эрхийн асуудлууд, иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан шалгалтын дүн зэргийг харгалзан үзэж, яаралтай арга хэмжээ авч ажиллах талаарх санал болон энэ сорилтын үед эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарын хөдөлмөрлөх эрх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хөндөн хэлэлцжээ.

Цахим уулзалтад Монгол Улсын ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Д.Сүнжид, Б.Энхболд, Монголын Эмнести Интернэшнл байгууллагын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, П.Мөнхжаргал нар оролцож байр сууриа илэрхийлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж