Архангай: Батцэнгэл суманд хорио цээрийн дэглэм үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.14-нд нийтлэгдсэн

Архангай: Батцэнгэл суманд хорио цээрийн дэглэм үргэлжилнэ

Архангай: Батцэнгэл суманд хорио цээрийн дэглэм үргэлжилнэ

Архангай аймгийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 12-нд нийт 413 сорьц PCR шинжилгээнд хамруулахаар тээвэрлэн хүргүүлж, бүх сорьцын хариу сөрөг гарчээ. Үүнээс Батцэнгэл, Ихтамир, Өгийнуур сумдын нэг, хоёрдугаар хавьтлын 408 сорьц, Өлзийт сумын сэжигтэй тохиолдлын гэр бүл, ойрын хавьтлын таван хүний сорьцыг тээвэрлэсэн байна. Нийт 289 сорьцыг өчигдөр (2020.12.13) дахин тээвэрлэн хүргүүлсэн бөгөөд PCR шинжилгээний хариу 24 цагийн дараа гарахыг тус аймгийн Засаг даргын тамгын  газраас мэдээлэв.

Архангай аймгийн Онцгой комиссын ээлжит хурлаар Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор Батцэнгэл сумаас бусад бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна.

.Мөн дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд:

  1. Батцэнгэл суманд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг арванхоёрдугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлүүлж, хөл хорио тогтоох үйл ажиллагааг сулруулахгүй байх
  2. Батцэнгэл сумаас бусад 18 сумын бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх
  3. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж хязгаарлалт тогтоох, зарим үйл ажиллагааг нээж ажиллуулах аймгийн Засаг даргын захирамж гаргах
  4. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн сум хооронд зорчих хөдөлгөөнийг нээж, хэвийн горимд шилжүүлэх аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөнд хяналт тавьж байгаа постуудыг буулгах
  5. Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Орхон зэрэг Covid-19 халдварын голомттой нутаг орноос ирж байгаа иргэдийн PCR шинжилгээний бичиг, биеийн байдалд хяналт тавьж нэвтрүүлэх байнгын пост ажиллуулах
  6. Үйл ажиллагааг сэргээж байгаа байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмд хяналт тавьж, эрсдэлийн үнэлгээ хийж, шаардлага хангасан аж ахуйн нэгжийг үе шаттайгаар нээж ажиллуулах зөвшөөрлийг Мэргэжлийн хяналтын газарт олгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэлээ.

Архангай аймгийн хэмжээнд халдвар бүртгэгдээд буй Батцэнгэл сумаас бусад сум бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулан, аймаг дотроо хөдөлгөөн хийх, зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг нээх зэрэг асуудал нь Засаг даргаар захирамжаар ийнхүү зөвшөөрөгдөж байгаа юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж