ОХУ-ын үндэсний төлбөрийн "Мир" систем Өмнөд Солонгост туршилтын төслөө эхлүүллээ. Өмнөд Солонгосын талаас BC Card Co. Ltd компанитай хамтран ажиллаж байгаа ажээ.
Хамтарсан төслийг онлайн хэлбэрээр эхлүүлсэн бөгөөд бүхий л бэлтгэл ажлыг өнөөгийн нөхцөл байдалд тохируулан зайнаас хийсэн байна. BC Card компани 2021 оны эхний улиралд багтаан “Мир” картыг унших АТМ машины сүлжээ бий болгох, карт унших POS машинуудыг бэлтгэх ажээ.
"Оросын төлбөрийн "Мир" картаар Өмнөд Солонгост гүйлгээ хийх туршилтаа бид эхлүүллээ. Өмнөд Солонгос нь Оросын худалдааны чухал түншийн нэг юм. “Мир” картыг эзэмшигч хэн ч Өмнөд Солонгост картаараа саадгүй төлбөр, тооцоо хийх боломжийг бүрдүүлэх юм” хэмээн үндэсний төлбөрийн "Мир" системийн ерөнхий захирал Владимир Комлев РИА Новости-д хэллээ.
"Мир" систем нь өнөөдрийн байдлаар 265 банктай хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнээс 151 нь “Мир” карт гаргах эрхтэй, 89 сая карт зэмшигчтэй том сүлжээ юм. “Мир” сүлжээний картаар Армян, Беларус, Киргиз, Узбекистан, Казахстан, Өмнөд Осети, Абхаз, Таджикистан, Турк, Вьетнамд үйлчлүүлэх боломжтой.
РИА НОВОСТИ
Зочин 2020-12-14 103.57.95.220
Одоо МИР зөвхөн Орост л байна.
Зочин 2020-12-14 66.181.189.254
Орос СВИФт-ээс хасагдвал тэгээд л хэрэггүй ажил болно доо
Зочин 2020-12-14 124.158.68.142
солонгосчууд монголчуудаас илүү сийрэг тархитай улс юм, юу ашигтай, юу ашиггүйгээ шууд мэддэг, олж хардаг, харин бид бол оростой аль хэдийнэ "дайсан" болчихсон, оросын "хаягтай" л бол муухай, буруу гэсэн тархи угаалттай, АНУ болон барууныг тахин шүтсэн, монгол минь аль хэдийнээ АНУ-ын "51 дэх муж" болчихсон шүү дээ, барууны либерал монголчууд юм л яривал улс төржин, үзэл сурталчилж, амнаас нь гардаг хоёрхон үгтэй "фашист путлер", "дарангуйлал" хаха, өөр үг хэлж чаддаггүй болсон доо
Зочин 2020-12-14 66.181.179.238
goy hellee
ыбүөшы 2020-12-14 202.126.90.67
Солонгосчуудад оросууд ямар ч хэрэггүй хий шингэрүүлсэн түлшээ хөнгөлөлттэй авах гэж л ингэж байгаа юм.Манайх шиг оросоос бүрэн хараат улс биш бид нарыг оросууд бараг хүчээр хараат байлгаж байгаа гэхэд хилсдэхгүй шүү.Жаахан юм уншиж ойлгодог бол оросын хөршүүддээ явуулдаг бодлогыг ойлгох байх.
- 2020-12-14 69.136.177.11
manaihiig boduuul orosuud yamar ch baissan iluu zardal gargaagui l yum baina. manai buh bankuud card-aa oorsdoo gargana geed 10-aad bank tus tusdaa diEBOLD-OOS ATM-hudaldaj avsan baihaa. tegeed bugd Visa Master geed 2-hon card l gargaa biz dee.
Монгол 2020-12-14 202.55.188.109
Итх карт нь юуны зориулалттай карт юм бэ..
бөбөөчин 2020-12-14 49.0.212.165
Золотая "корона" гээд нэг юм байсан, тэр нь covid-ын үед татан буугдаа юу