Кремлийн Соборын талбайг чимэх гацуурыг өнгөрсөн Баасан гариг (2020.12.11)-т Москвад авчирлаа.
Москвагийн шинэ жилийн гол чимэглэл болох энэ жилийн гацуураар 96 жилийн настай, 25 метр өндөртэй, 60 сантиметр бүслүүртэй, доод хэсгийн мөчрийн тойрог нь 10 метр хүрэхээр сүрлэг гацуур сонгожээ. Энэхүү гацуурыг Москва хавийн ой, мод үржүүлгийн 19 компанийн санал болгосон 50 гацуураас сонгосон байна.
Кремлийн гацуурыг сонгоход хэд хэдэн шаардлага тавьжээ. Тухайлбал, гацуур ямар ч цууралтгүй, муудсан мөчиргүй, мөчрүүд нь тэгшхэн, ямар нэг муруйлтгүй, хугарсан мөчиргүй, үзэмжтэй, зөв хэлбэртэй байх ёстой аж.
Эдгээр шалгуурыг хангасан гацуурыг Наро-Фоминскаас сонгосон байна. Гацуурыг арванхоёрдугаар сарын 9-нд тайрч, тусгай вагоноор Москвад авчирчээ. Уламжлал ёсоор галт тэрэгний машинист өвлийн өвгөний хувцастай байсан аж.
РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ