Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XII.14-2020.XII.20/ | News.MN

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XII.14-2020.XII.20/

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XII.14-2020.XII.20/

Долоо хоногийн өрнийн зурхай /2020.XII.14-2020.XII.20/

Хонь

Энэ долоо хоногийн эхэнд гэрлэсэн хосууд зөрчилдөж болзошгүй. Гэр бүлийн хүрээнд элдэв асуудал үүсэхгүй. Санхүүгийн хувьд таны орлого өснө. Гэсэн хэдий ч гэр бүлийн зардал нэмэгдэх төлөвтэй байна. Бизнес эрхлэгчид энэ долоо хоногт завгүй байж, шаргуу ажиллана. Мөн амралтын өдрүүдээр ашигтай гэрээ хэлцэл хийж магадгүй. Ажилтан хонины ордныхонд ажлын бүтээмжээ дээшлүүлж, орлогоо өсгөх боломж тохиолдоно. Эрүүл мэндийн хувьд ерөнхийдөө зүгээр байх ч жижиг бэртэл авахаас зайлсхийх хэрэгтэй.

Үхэр

Энэ долоо хоногт хосуудын хувьд тийм ч таатай байхгүй. Гэрлэсэн хосууд гэр бүлийн асуудлуудаас болж багагүй стресстэнэ. Санхүүгийн байдал тань энэ долоо хоногт сайжирна. Мөн элдэв зүйлд хөрөнгө оруулалт хийхээс зайлсхийж, боломж гарвал ирээдүйд зориулан мөнгө хадгалахыг танд зөвлөж байна. Бизнес эрхлэгчдийн хувьд завгүй долоо хоног байж, гэрээ хэлцэл сайн үр дүнд хүрэхгүй байж магадгүй. Ажилтан үхрийн ордныхон орлогын өөр эх үүсвэртэй болж магадгүй. Эрүүл мэнд хэвийн тогтуун байна. Зарим өдрүүдэд залхуурлаа ялан дийлэх шаардлага гарна.

 Ихэр

Ихрийн ордныхны хувьд энэ долоо хоног тайван тогтуун өрнөнө. Сэтгэл санааны байдлаа анхаарч, өөртөө санаа тавибал ойр дотныхонтойгоо муудалцах асуудал гарахгүй. Энэ долоо хоногт өмнө хийсэн хөрөнгө оруулалт, эсвэл мөнгө зээлсэн нэгэн танд их хэмжээний орлого оруулна. Ганц бие ихрийнхэн шинэ хүнтэй учирч, цаашдаа романтик харилцаатай болж магадгүй. Эрүүл мэндэд ноцтой асуудал тулгарахгүй ч дасгал хөдөлгөөн хийж, эрүүл хооллох хэрэгтэй.

Мэлхий

Ганц бие мэлхийний ордныхон шинэ танилтай болно. Хэтэрхий хурдан дотносохоос зайлсхийгээрэй. Хостой болон гэрлэсэн мэлхийнүүд хостойгоо цагийг сайхан өнгөрөөнө. Санхүүгийн хувьд илүү орлого олохын тулд улам шаргуу ажиллах шаардлагатай байна. Амралтын өдрүүдэд мөнгө, санхүүгийн хувьд гэнэтийн боломж тохиож магадгүй. Ингэснээр таны санхүүгийн байдал дээшилж, “орлогын үүд” нээгдэнэ. Ажилтан мэлхийнүүд ажил дээрээ удирдлагын дарамт шахалтаас болж стресстэх төлөвтэй байна. Эрүүл мэндийн хувьд стрессээс болж хямарч болзошгүй.

Арслан

Санхүүгийн хувьд энэ долоо хоног сайнгүй байна. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд шаргуу ажиллах хэрэгтэй. Мөнгөний том шийдвэр гаргахаас зайлсхийхийг зөвлөж байна. Гэр бүлд төлөвлөөгүй зардлууд гарах болно. Мөн гэнэтийн үед хэрэглэх мөнгө хадгалахыг зөвлөж байна. Гэрлэсэн хосуудын хувьд тийм ч таатай байхгүй. Иймд тайван байж, асуудлаа шийдэхийг эрмэлзэх хэрэгтэй. Ажилтан арслангууд цагтаа ажлуудаа амжуулахын тулд шаргуу ажиллах шаардлагатай байна. Эрүүл мэндийн байдал тогтуун хэвийн байна.

Охин

Телевиз, урлаг болоод эм зүйн чиглэлээр ажилладаг охины ордныхон энэ долоо хоногт ажил хэрэгтээ амжилттай байх болно. Ажлын талбараа өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа бол энэ долоо хоногт хамгийн тохиромжтой хугацаа тохиож байна. Санхүүгийн хувьд олон эх үүсвэрээс орлого орж ирнэ. Гэсэн хэдий ч зарлага өндөр байх тул мөнгөө юунд зарцуулахаа сайн төлөвлөөрэй. Энэ долоо хоногт охины ордныхон хайр дурлалын романсаар дүүрэн байх болно.

Жинлүүр

Энэ долоо хоногт шинэ ажил эхлүүлэхэд тохиромжгүй. Санхүүгийн хувьд орлого нэмэгдэх төлөвтэй байна. Хөрөнгө оруулалт хийхэд тохиромжгүй буюу хөрөнгө оруулалт хийвэл алдагдалд орох тул хянамгай байхыг зөвлөж байна. Агаар салхинд гарч, гадаа талбайн спортоор хичээллэх нь эрүүл мэндэд тустай.

 

 Хилэнц

Эрхэлдэг бизнес тань тогтвортой хэвээр байх болно. Удаан хугацаанд төлж чадаагүй өрөө төлж дуусгах боломж олдно. Бүх ажлыг цаг тухайд нь амжуулах эрч хүч таныг хүлээж байна. Санаанд ороогүй гэнэтийн орлого орно. Гэвч мөнгө хадгалж чадахгүй л болов уу. Ахтайгаа, эсвэл аавтайгаа маргалдахаас зайлсхийгээрэй. Өмнө нь таныг зовоож байсан өвчин дахин гарч ирэх аюултай. Цэвэр жимсний шүүс, ус маш сайн уугаарай.

Нум

Даргынхаа өөдөөс сөргөөцөлдөж, өөрийн бодлыг батлах гэж улайрсны хэрэггүй. Ажлынхаа чанарыг чамлаж болохгүй. Гэр бүлийнхээ төлөө том шийдвэр гаргаж магадгүй. Санхүү, мэргэжлийн хувьд яаруу шийдвэр гаргахаас зайлсхийгээрэй. Халуун ногоотой болон түргэн хоолноос татгалз. Эс бөгөөс хоолны хордлогод орох эрсдэл өндөр. Цусны даралт ихэсдэг хүмүүс даралтаа тогтмол хянаж байх хэрэгтэй. Насанд хүрсэн хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа анхаарал хандуулаарай. Хэдхэн жилийн дараа хүүхэд чинь таны хамгийн сайн найз болох болно.

Матар

Ихэнх цагийг шинэ бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргах судалгаа, шинжилгээний ажилд зарцуулах бололтой. Цалин, шагналын хур харамгүй бууж, сэтгэл баяраар дүүрнэ. Шаргуу хөдөлмөр, үнэнч байдлын үр дүн сайнаар амьдралд ирэх нь. Сайн бодолгүй яарч санхүүгийн шийдвэр гаргах хэрэггүй. Хэн нэгнийг нууцаар хайрлаж байсан бол түүнийгээ ил гаргах цаг нь болсон. Эмчид цаг авсан бол хойшлуулах хэрэггүй. Замын хөдөлгөөний дүрмээ сайн баримталж, болгоомжтой жолоо бариарай.

 Хумх

Ажил мэргэжлийн хувьд гайхалтай долоо хоног. Боломжийн шинэ саналууд болон дэвшил таныг хүлээж байна. Тэдгээр саналуудыг хүлээж авахаас бүү эмээгээрэй. Хамаатан садантайгаа муудалцахаас зайлсхийх хэрэгтэй. Муудалцлаа гээд сайн зүйлд хэзээ ч хүрэхгүй. Харин хостойгоо өнгөрсөн хугацаан дахь үл ойлголцлууд төгсгөл болж, та хоёрын харилцаа сайжирна. Санхүүгийн байдал сайжирна. Орлого зогсолтгүй орсоор байх ч шинэ ажил эхлүүлэхэд тохиромжгүй гэнэ. Хоббигоо хаяж болохгүй. Хэрвээ хаячихсан бол эргүүлж олж авахад энэ долоо хоног нэн тохиромжтой. Жолоо барихдаа тун болгоомжтой байхыг сануулъя.

Загас

Ажил дээрээ туулай шиг л сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Шинэ соргог бүхэнд мэдрэмжтэй хандаж, сайн бодож тунгаах хэрэгтэй. Орлогын үүд нээгдэж, санхүүгийн бэрхшээл багасна. Хайр дурлалын хувьд сайн, муу ээлжилж байна. Тиймээс хостойгоо аль болох их цаг өнгөрөөхийг хичээгээрэй. Ганц бие загасныхан харж явдаг хүнтэйгээ холбоо тогтооход тохиромжгүй. Биеийн тамир, дасгал хөдөлгөөн хэзээд илүүдэхгүй. Мөн йог, бясалгалыг мартаж болохгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж