Санхүүгийн дүн шинжилгээгээр дагнадаг “Поалформа ОФД” оператор компанийн судалгаагаар, өнгөрсөн арваннэгдүгээр сард нийслэл салатны орцод ордог барааны борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,5%-иар нэмэгджээ.
"Дөрвөн хүний порцоор бодож бэлтгэсэн нийслэл салатад орох барааны худалдан авалтад өнгөрсөн арваннэгдүгээр сард дунджаар 357 рубль зарцуулсан нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 8,5%-иар нэмэгдсэн дүн юм" хэмээн “Платформа ОФД” компанийн судалгаанд дурджээ.
Одоогийн өртгөөр дөрвөн хүний порцоор тооцооход нийслэл салат бэлтгэхэд 300 грамм чанамал хиам авахад 92,5 рубль (өнгөрсөн онтой харьцуулахад 3% өссөн), 400 грамм ногоон вандуйд 67 рубль (14% өссөн), хагас килограмм төмс авахад 35,5 рубль (25% өссөн), 200 грамм лууванд 7 рубль (15% өссөн), таван ширхэг тахианы өндөг 40 рубль (12% өссөн), 100 грамм бөөрөнхий сонгинод 10,5 рубль (9% өссөн), 400 грамм даршилсан өргөст хэмх 48 рубль (5% өссөн), 200 грамм майонез 37,5 рубль (14% өссөн), 30 грамм яншуй, эсвэл петрушкад 19 рубль (9% өссөн) зарцуулагдах юм.
Оросын дэлгүүрүүдэд нийслэл салат өргөн худалдаалдаг бөгөөд бэлэн салатны худалдан авалтад дунджаар 132 рубль зарцуулсан байгаа нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сартай харьцуулахад 6%-иар нэмэгджээ.
РИА НОВОСТИ
Зочин 2020-12-14 64.119.18.29
Жинхэнэ нийслэлийг уг нь чанамал хиам биш тахианы махаар хийх ёстой, дээр үед тахианы мах олддоггүй, хиамаар орлуулсаар байгаад сурчихаж дээ.
Зочин 2020-12-14 202.179.25.199
Niislel bish Bayanhongor gj nerlevel zugeer baiha Mongoljud guril tos maioneze Orosos avha bolih heregtei
Зочин 2020-12-14 202.131.225.197
ene hetsuu tsag uyed news.mn bidniigee hugjuuj chadaj baina bayarlalaa ta buhend. Oros bubuuchid manaihan shig uugaad buunuuruu uhdeg uu yaadag bol? spirtendee her tesvertei ve?
бөбөөчин 2020-12-14 49.0.212.165
Хагас сарын өмнө якутад дөрвөн бөбөөчин коронагийн гар ариутгадаг спитрэн ариутгагч ууцгаагаад газар дээрээ чадарковский болсон гэсэн
Зочин 2020-12-14 64.119.23.110
manaid ch altanii uurhainhain tehnikiin spirt uugaad nas barsan daa.. hvn vhehed chi yagaad bayrlaad bgaa ork be..
/*-*/ 2020-12-14 49.0.212.165
Манай хөдөөнийхөн бол энийг чинь "нийслэл салад" гэдгүй, "Аймгийн төв салад" гэдгиймаа хө
Зочин 2020-12-14 202.131.244.210
Орос ах нарынхаа тухай илүү ихийг мэдмээр байна. Лапшаны орц яаж байгаа тухай заавал оруулаарай
уншигч 2020-12-14 103.57.94.76
Бидэнд маш чухал мэдээлэл байна даа
Зочин 2020-12-14 192.82.77.134
Eedee munchig . . .