Санхүүгийн дүн шинжилгээгээр дагнадаг “Поалформа ОФД” оператор компанийн судалгаагаар, өнгөрсөн арваннэгдүгээр сард нийслэл салатны орцод ордог барааны борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8,5%-иар нэмэгджээ.
"Дөрвөн хүний порцоор бодож бэлтгэсэн нийслэл салатад орох барааны худалдан авалтад өнгөрсөн арваннэгдүгээр сард дунджаар 357 рубль зарцуулсан нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 8,5%-иар нэмэгдсэн дүн юм" хэмээн “Платформа ОФД” компанийн судалгаанд дурджээ.
Одоогийн өртгөөр дөрвөн хүний порцоор тооцооход нийслэл салат бэлтгэхэд 300 грамм чанамал хиам авахад 92,5 рубль (өнгөрсөн онтой харьцуулахад 3% өссөн), 400 грамм ногоон вандуйд 67 рубль (14% өссөн), хагас килограмм төмс авахад 35,5 рубль (25% өссөн), 200 грамм лууванд 7 рубль (15% өссөн), таван ширхэг тахианы өндөг 40 рубль (12% өссөн), 100 грамм бөөрөнхий сонгинод 10,5 рубль (9% өссөн), 400 грамм даршилсан өргөст хэмх 48 рубль (5% өссөн), 200 грамм майонез 37,5 рубль (14% өссөн), 30 грамм яншуй, эсвэл петрушкад 19 рубль (9% өссөн) зарцуулагдах юм.
Оросын дэлгүүрүүдэд нийслэл салат өргөн худалдаалдаг бөгөөд бэлэн салатны худалдан авалтад дунджаар 132 рубль зарцуулсан байгаа нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сартай харьцуулахад 6%-иар нэмэгджээ.
РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ