“Ньюс” агентлаг Монгол Улсын түүхэнд энэ долоо хоногт тохиосон үйл явдлын товчооныг хүргэж байна.
1928.12.14 БНМАУ-ын V их хурал хуралдав. 85 төлөөлөгч оролцсон тус их хурлаар феодалын хөрөнгийг хураах, хутагт хувилгаадыг тодруулах явдлыг бүрмөсөн зогсоох, үндэсний цөөнхөд нутгийн ардчилсан захиргаа байгуулах, тус улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны өөрчлөлт хийх, улсын ба аж ахуйн газруудын алба хаагчдын дунд хоёрдугаар шалгалт явуулж, засаг төрийн аппаратын ноёд, түшмэдүүдээс цэвэрлэх зэрэг асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргажээ.
-Улаан-Үд хотод Монгол Рабфак байгуулагдав.
-Дотоодын гаалийг бүрмөсөн устгав.
-Алтай Урианхай ба Торгууд хошуудад баг, сумын ардын төлөөлөгчдийн хурал байгуулж, сумын газар орны уул усны нэрээр нэрлэх болжээ.
-Монголд анхны пионерын лагерь байгуулагдав.
1928.12.14 МХЗЭ-ийн VII Их хурал хуралдав. Хуралд 150 төлөөлөгч оролцжээ.
1959.12.16 МАХН-ын Төв хорооны IV бүгд хурал хуралдаж, хөдөөд социалист үйлдвэрлэлийн харилцаа бүрэн яллаа гэж тунхаглав.
1978.12.14 Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн эхний ээлж ашиглалтад оржээ.
2013.12.16 Оюутолгойн далд уурхайн төслийн санхүүжилт батлагдав. Санхүүжилтийн багцад гарын үсэг зурах ёслол Улаанбаатар хотноо боллоо.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ