“Гүтгэх”, “худал мэдээлэл” гэсэн 2-хон үгэндээ танигдаад байна даа | News.MN

“Гүтгэх”, “худал мэдээлэл” гэсэн 2-хон үгэндээ танигдаад байна даа

“Гүтгэх”, “худал мэдээлэл” гэсэн 2-хон үгэндээ танигдаад байна даа

“Гүтгэх”, “худал мэдээлэл” гэсэн 2-хон үгэндээ танигдаад байна даа

Дарангуйлагч төр, ардчилсан төр хоёрын ялгаа юу вэ? Өнгөрсөн зуунтай харьцуулахад эдүгээ дэлхийд тусгаар гэгдэж буй 200 гаруй улсаас ганцаас бусад нь ардчилсан төртэй. Ганц Хойд Солонгосыг дарангуйлагч төртэй гэдгийг дэлхий нийт мэднэ. Гэхдээ 100-ны 99 хувьтай байгаа ардчилсан төртэй улс болгон төгс ардчилсан биш. Ардчиллын суурь зарчмуудыг хэрхэн хамгаалж, хэрхэн бойжуулж байгаагаасаа хамааран бүрэн ардчилалтай, дунд зэрэг, сул ардчилалтай гэх зэргээр дотроо ангилагдаж байна.

Ямар ангилалд орох нь хэдхэн зүйлээс хамаарна, ардчилсан чөлөөт сонгууль, шударга ёсыг хуулиар тогтоодог, хувийн өмчийг хүлээн зөвшөөрдөг, чөлөөт хэвлэл мэдээлэлтэй зэрэг гол индексүүдээр тодорхойлж байна. Ардчилсан нэртэй боловч ардчиллыг өнгөлөн далдлалт, үзүүлэн байдлаар тунхагладаг улсууд цөөнгүй байгаагийн хамгийн тод хоёр жишээ нь Монголын хоёр хөрш.

Монголчуудын хувьд яг 30 жилийн өмнө ардчилсан төртэй байх сонголтоо хийсэн ард түмэн. 70 жил ЗХУ-ын тоглоомын улс байсан Монголын хувьд энэ бол түүхэн сонголт байсан. 1990 оноос хойш өмнө өгүүлсэн ардчиллын суурь зарчмуудыг тунхаглаж, үндэс суурийг нь тавьж, хамгаалж хөгжүүлж ирсэн. 30 жилийн хугацаанд алдаа оноо хангалттай байлаа. Ардчиллын шанг анх таталцсан ардчиллын үзэл санааг тээгчид нь нэгдэж нийлээд ч бэхжиж амжилгүй бутарч, улс төрийн тавцанд жин дарахгүй болсон нь том алдааны нэг. Энэ алдааг ардчилал хэрэгтэй эсэх, ардчилал Монголыг юунд хүргэснийг хар гэсэн жишээ болгон ярих хандлага сүүлийн үед түгээмэл байгаа нь хорон.

Тийм ээ, Монголын ардчилал орших уу, эс орших уу гэсэн цэг дээр ирээд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр төрийн албыг худалдан авч, татвар төлөгчдийн мөнгийг халамж нэрээр буцаан тарааж сонгуулийн оноо авч, хувийн бизнесийн орон зайг улам бүр хумьж, өмчийг нийгэмчлэхэд уриалсан удаа дараагийн сүржин сценарийг эрх баригчид хийж, эрүүл сэтгэлгээтэй хэсгээ хууль, шүүхээр далайлгаж, хэвлэлийг худалдан авах процесс системтэй үргэлжилж байна. Өнгөрсөн 30 жилийн алдаанаас хамгийн том алдаа нь МАХН-ыг татан буулгаагүй явдал гэдгийг өнөөгийн процесс харуулж байна. Хуучин социалист лагерийн орнуудаас хойд хөрш Орос, манайх хоёр татан буулгалгүй авч үлдсэн байдаг.

Коммунистууд үзэл санааны хувьд хэзээ ч ардчилагдахгүй гэдгийг МАХН/МАН-ын засаглалын жилүүдэд өрнөсөн үйл явцаас харж болно. 1996 онд ардчилсан хүчнүүд нэгдэн, парламентын сонгуульд гайхамшигтай ялж, төрийн эрхийг барьсан. Гэвч харамсалтай нь дөрвөн жилийн дараа 2000 онд гутамшигтайгаар ялагдсан. Ардчилсан хүчин эрх барих 1996-2000 онд Монголд чөлөөт хэвлэлийн үндэс суурь бүрэн тавигдсан гэж хэлж болох бөгөөд харин 2000 онд МАХН төрийн эрхийг буцаан авсны дараа чөлөөт хэвлэл, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг яаж муйхарлан боомилж байсныг сануулах цаг нь болжээ.

Э.Бат-Үүлийн баривчилгаа, Л.Гүндалайн баривчилгаа, трактортай жагсаалын баривчилгааг нэхэн санах ёстой. Яагаад гэвэл тэр үеийн коммунист үзэл санаа одоо дахин эргэн сэргэж, албин зангаа үзүүлж эхэллээ. Коммунист үзэл санаатай гэдэгтээ эвлэрч, нийгмийн аливаа асуудалд хүлээжтэй ханддаг байсан МАХН/МАН-ын үеийн ээлж солигдож, ардчилсан сонголтын жилүүдэд өсч бойжсоноо ардчилагч хэмээн өөрсдийгөө эндүүрсэн шинэ үе эрх баригч намын цөмийг бүрдүүлэх болжээ.

Ингэж дүгнэх бүрэн үндэслэлийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааг хязгаарлах, хумих оролдлогыг удаа дараа тууштай хийж буй нь нотолж байна.

Хуучин Эрүүгийн хуульд байсан “Гүтгэх” гэсэн заалтад МАН-ын эрх баригчид ямар хайртай байна вэ? Сэтгүүлчид олон жил тэмцсэний эцэст “Гүтгэх” заалтыг Эрүүгийн хуулиас хасуулсан ч энэ заалт нь зүсээ хувирган, Зөрчлийн тухай хуульд суусан. 2017 оны долдугаар сараас хэрэгжсэн Зөрчлийн тухай хуулиар “Гүтгэх” зөрчлийг цагдаагийн байгууллага хариуцан шийдэх болсон бөгөөд цагдаад энэ зөрчлийг хариуцан шийдвэрлэх хүн хүчний болоод чадамжийн нөөц байгаагүй юм. Зөрчлийн хуульд орсон энэхүү заалтыг идэвхтэй хэрэглэгчид нь улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнууд байсан юм.

Цагдаагийнхны удаа дараагийн хүсэлтийн дагуу “Гүтгэх” заалтыг Зөрчлийн тухай хуулиас хасч, буцаан Эрүүгийн хуульд “Худал мэдээлэл” гэсэн томъёоллоор оруулсан нь ердөө жилийн өмнөх явдал. Харин одоо энэ заалтаа эрх баригчид дахин өөрчлөх гэж байгаа бөгөөд төслөө ХЗДХЯ цахим хуудсаараа түгээсэн нь сүүлийн хэдэн өдөр сэтгүүлчдийн болон иргэдийн зүй ёсны эгдүүг төрүүлээд байна. Энэхүү хуулийн төслөө энэ долоо хоногийн Засгийн газрын ээжлит хуралдаанаар оруулах товтой байгаа аж.

Ердөө жил хүрэхгүйн өмнө өөрчилсөн Эрүүгийн хуулийн 13.14-т "Худал мэдээлэл тараах, түгээх" гэмт хэргийг "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан, илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэсэн зохицуулалттай. Харин одоо үүнийг улам нарийвчлан, хариуцлагыг чангатгах ажээ.

Засгийн газрын шинэчилсэн төслийн заалт:

“13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах, түгээх

1.Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаах, эсхүл олон нийтийг төөрөгдүүлэх, эсхүл айдаст автуулах зорилгоор хортой, илтэд худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эсхүл олон нийтийн мэдээллийн сүлжээний хэрэгсэл ашиглан тараасан, эсхүл илтэд худал мэдээлэл болохыг мэдсээр байж түгээсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.захиалгаар;

2.2.хүүхдийн эрхийг зөрчиж;

 2.3.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж;

 2.4.гамшиг, цар тахлын үед үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгож;

 2.5.сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг, эсхүл Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулж үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг арван мянган нэгжээс наян мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэж төсөлд тусгажээ.

Энэ заалт маш дутагдалтай, хэвлэн нийтлэх болон иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний чиглэлд Монголын хүрсэн дэвшилтэт орчинг дордуулсан, цаашлаад ардчилсан үзэл баримтлалаас ухарсан үйлдэл болохоор байна. Энэ заалт нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг зөрчинө. Мөн нарийвчилсан заалтууд нь бусад хууль тогтоомжуудад байгаа иргэний нэр төр алдар хүндийг хамгаалах, нийгэмд эмх замбараагүй байдал үүсэх эрсдлээс хамгаалсан зохицуулалтуудтай давхацжээ.

Гүтгэх, худал мэдээлэл тараах гэсэн хоёр тусдаа ойлголтыг нэг зохицуулалтад оруулснаараа зарчмын алдаатай.

МАН-ын эрх баригчид иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг боломж олдвол нухчин дарах хандлагаа үргэлж илэрхийлж ирсэн. Эргэх холбоо нь тэр дороо мэдэгддэггүй сонин, телевиз зэрэг уламжлалт мэдээллийн хэрэгсэл зонхилж байх үед “дүлийдээ найдаж унгаран” гэдэг шиг нам тайван байдаг байсан эрх баригчид онлайн мэдээллийн хэрэгсэл бий болж, хэрэглэгч өөрийн үзэл бодлоо “Comment” хэсэгт чөлөөтэй илэрхийлэх болсон нь айлгасан. Тиймээс сайтуудын сэтгэгдэлтэй дайтаж, үгийн шүүлтүүр гэдэг программ албан хүчээр тавиулж хэсэгтээ санаа амарсан нь Сү.Батболдын Засгийн газрын үе. Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн сурталчилгааны мэдээлэл, мөн энэ цар тахлын үед Ковид-ын талаарх мэдээллийг сэтгэгдэлгүй оруулахыг шаардаж, зөрчвөл Зөрчлийн хуулиар торгоно гэж айлгаж байгаа нь тун өрөвдөлтэй, аргаа ядсан зохицуулалт юм.

Арайхийж сэтгэгдэл гэдэг дайснаа дараад байж байтал нийгмийн сүлжээ гээд бүүр илүү өргөн далайцтай талбар гараад ирсэн. Одоо эрх баригчид үүнтэй ид дайтаж байна. Нийгмийн сүлжээг дагасан худал, хуурамч мэдээллийн сөрөг үр дагавартай бараг дэлхийн бүх улс тэмцэж байна. Гэхдээ Монгол шиг муйхар аргаар тэмцэж буй нь цөөн. Худал мэдээлэл гэдэг ойлголтыг дулхийн улс орнууд нарийн тодорхойлсон байдлаар зохицуулж байгаа туршлага зөндөө байна. Худал мэдээлэл, дэгс мэдээлэл, санамсаргүй алдаанаас үүдсэн худал мэдээлэл гээд нарийн зааглаж өгч байна. Ийм нарийн ялгааг гаргахгүйгээр худал мэдээлэл гэдэг нэг заалтад бүгдийг багтааж, түүгээрээ өөрсдийгөө хамгаалах бамбай болгох сонирхолтой байна гэж сэтгүүлчид хардаж байна.

Энэ жил болж өнгөрсөн сонгуулийн өмнөхөн баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалтыг хянах эрх Тагнуулын байгууллагад өгөгдсөн бөгөөд тэр заалт нь мөн гүтгэхтэй холбоотой байсан нь ч эрх баригчдын санаархлыг илэрхийлж байгаа юм.

Гүтгэх гэдэг үгэнд эрх баригчид үнэхээр хайртай. Учир шалтгаангүй үр дагавар үгүй гэдэг. Тэгвэл гүтгүүлэх сэдэлтэй учраас гүтгэх заалтаар гул барих хүсэлтэй гэж ойлгож болно. Гүтгэх заалттай холбоотой сүүлийн 2-3 жилд өрнөсөн хөөцөлдөөнд нэг холбоос дүр байгаа нь анхаарал татаж байна. Тэр бол өнөөгийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар. Хувь заяаны эрхээр тэгж таарсан гэж цайруулан бодохыг хүсэвч Зөрчлийн хуулийн “Гүтгэх” заалтыг амжилттай ашигласан анхны улстөрчдийн нэг гэж бодохоор хувь заяаны тохиол биш бололтой.

Өөрийг нь “Утсан хүүхэлдэй” гэж бичсэн сэтгүүлчийг гүтгэсэн заалтаар гомдол үүсгээд гэж гурван шатны шүүхээр заргалдан 2,000.000 төгрөгөөр торгуулж чадсан улстөрч. Мэдээж Х.Нямбаатар махан бие махбодтой утсан хүүхэлдэй биш нь үнэн. Харин “утсан хүүхэлдэй” шиг бие авч явсныг, ингэж бие авч явах нь нийгэмд ямар хортойг сэтгүүлч илчлэх нь ардчилсан нийгмийн эрүүл үзэгдэл. Ийм эрүүл үзэгдлийг хүлээн зөвшөөрдөггүй хүнээр ХЗДХЯ-ыг удирдуулж болох эсэхэд, ийм хүнийг зөвшөөрөөд амин чухал яамыг хариуцуулж байгаа эрх баригчдад итгэж болох эсэхэд хариулт яаралтай хэрэгтэй болжээ. Энэ хоёр асуултад тийм гэж олонх нь хариулж байгаа бол бид бүгд утсан хүүхэлдэй болжээ.

НЭМЭЛТ: ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр буюу 2020 оны арванхоёрдугаар сарын 14-ний өглөө салбарын эвсэл холбоод болон сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзах үеэрээ Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд оруулах боловч "Худал мэдээлэл тараах, түгээх" заалтыг хэлэлцүүлэхгүй үлдээнэ хэмээн хэллээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн төслийг ХЗДХЯ боловсруулж байгаа бөгөөд уг хуулийг дагалдуулж хэлэлцэнэ гэлээ. Өмнөх Засгийн газрын үед Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн өөрчлөлтийг боловсруулсан байсан боловч Ажлын хэсгийн гишүүд, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбарын зарим ТББ, тухайлбал, "Глоб Интернэшнл төв", Хэвлэл мэдээллийн зөвлөл зарчмын асуудлууд дээр санал зөрөлдсөн учраас гацсан билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-12-14 59.153.112.111

ХҮНИЙГ ШИНЖЬЕ ГЭВЭЛ "ХЭНТЭЙ НӨХӨРЛӨЖ,ХҮРЭЭЛҮҮЛЖ БУЙГ НЬ ХАР"ГЭЖ МЭРГЭН ҮГ БИЙ,ЕС ЯАГААД НЯМБААТАР ГЭХ НЭГ ХУУЛЬЧИЙН ХЭЛСНЭЭР ХУУЛЬ ЗҮЙ,ЭРҮҮГИЙН ЯМАРЧ МЭДЛЭГГҮЙ МАЛААР ЯАГААД ХУЛЬ ЗҮЙН САЙД ТАВИВ,ЭНЭ ИХ УЧИРТАЙ ЮМ ШИГЭЭ,ТӨР ЗАСАГТ ГАРСАН,МӨН ГАДНА БАЙГАА СҮРЭГ ХУЛГАЙЧ,АВИЛГАЧДЫГ ЯЛ ЗАВШИХ,ЭРҮҮГИЙН ХЭРГҮҮДИЙГ НЬ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГУУЛАХ,ХАРИН ӨӨРСДИЙГ НЬ ШҮҮМЖИЛСЭН АРД ИРГЭДИЙГ 15-80 САЯАР ТОРГОХ,5 ЖИЛ ХОРИХ ЯЛ ӨГЧ ХҮЛЦЭНГҮЙ,ДУУГҮЙ БОЛГОЖ АМЫГ НЬ ТАГЛАХ ХУУЛИУД ГАРГУУЛЖ АРЬСАА ХАМГААЛАХ,ЕРДӨӨ Л ЭНЭ.

Avatar

зочин 2020-12-14 202.131.243.186

өөрсдийнхөө луйварыг нуух аргаа олж ядаж байх шивдээ үнэн юмыг хэлсэн хүнийг гүтэгсэн гээд өөрсдөө гүтгэх юм бнлдаа

Avatar

Зочин 2020-12-14 202.21.98.238

ХҮРЭЛСҮХИЙН ЗАСАГЛАЛЫН ХАМГИЙН ТОМ АЛДААНУУД БОЛ СУМЪЯАБАЗБР, НЯМБААТАР, СОДБААТАР НАР ЮМ. ЭНЭ НЬ ДАРААГИЙН СОНГУУЛИАР МАН-ЫГ ДЭМЖИХГҮЙ БАЙХ ХАНГАЛТТАЙ ТОМ ШАЛТГААН ЮМ! 14 НАСТАЙ "ХҮҮХЭДТЭЙ" БЭЛГИЙН ХАРЬЦААНД ОРОХ ТУХАЙ ХУУЛИА ЭРГҮҮЛЭН ХҮЧИНГҮЙ БОЛГО МУУСАЙН ШИВШИГНҮҮДЭЭ!!!

Avatar

Зочин 2020-12-14 124.158.70.217

ene malig ogtsruulmaaar bnaaaa

Avatar

БАТЫЙ 2020-12-14 124.158.68.225

Би БАТЫЙ байна. Доор БАТЫЙ бол БАТЫЙ биш. Хахаха

Avatar

Irgen 2020-12-14 202.126.89.198

Face-eer gutgen doromjiloh baidal zohion baiguulalttai bolson, Uuniig zasah eatoi huuliar, ene tal deer Nyambaatar saidiin sanliig demjij baigaa, eserguutseed baigaa yumnuud goltsuu hulsnii ‘hun surguud’ bgaa shde unende

Avatar

Зочин 2020-12-14 150.129.143.8

ЕС яаралтай зарим сайд нараа өөрчилж бүрэн боловсорсон элдүүр нь ханасан боловсролтой оюунлаг хүнлэг хүмүүнлэг хүмүүсээр сайд болгохгүй бол ч асуудал гарч мэдэхээр юм байна даа

Avatar

Зочин 2020-12-14 36.11.228.141

hugiin mungunii bicheech nariig bugd l meddeg bolson shdee ardchilaliin ner barisan hulgaich nariig bugdiig n zailuulsan tsagt l ene uls uudluh zamdaa orno uls ornoo geed yvj bga humuusiig daranguilagch gej tsolloh erh ene muusain hulgaich nart baihgui shuu

Avatar

Зочин 2020-12-14 103.57.95.215

НЯМБААТАР ГЭЖ ДОЛГОРСҮРЭН ЗААНЫ ХОНЬЧИОН ОРК ХУУЛИЙН САЙД ХИЙЖ ХУУЛЬ САНААЧЛАХЫГ ҮЗЭХ ҮЙЛТЭЙ ХҮН ЮМ ДАА МОНГОЛЧУУД. ХААНЫ ДЭРГЭД ӨМХ МОД ТҮШМЭЛ БОЛЖ ХАРШ ЯНДРЫН ХООРОНД ШУВУУ ГӨРӨӨСӨН ПҮНЛҮҮ ИДЭЭД ЧОНЫН СЭТГЭЛ НОХОЙН ЯВДАЛТ АРД ТӨРД ЗАЛГААГААР ЦУГЛАЖ БООЛ ШИВЭГЧИН НАР ТУС ТУС ЗАСГИЙГ БАРЬСНААС ОЛОН ИРГЭНД ҮНС МЭТ ЗОВЛОНГ АМСУУЛАВ ГЭГЧ БОЛЖ БАЙНА. ЭНЭ ХУУЛЬ МЭДЭХГҮЙ ОРК НЯМБААТАР АРД ОЛОНД ГҮЙ ЭЭ МОН ЗОЛОНГ ЭДЛҮҮЛЖ БАЙНА ДАА .

Avatar

Зочин 2020-12-14 103.57.95.215

ХӨДӨӨНИЙ ОРК НЯМБААТАР ЮМ МЭДЭХГҮЙ БАЙЖ ЯДАЖ ДУУГҮЙ ШИГ МӨРӨӨРӨӨ БАЙЖ БОЛДОГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. МЭДЭХГҮЙ ЧАДАХГҮЙН ДЭЭР МЭДЛЭГ ЧАДВАР БАЙХГҮЙ ЮМ БАЙЖ МЭДЭМХИЙРЭЭД БАЙХЫГ НЬ ХАРАХ ЯАСАН Ч ХЭЦҮҮ ЮМ ӨМНӨӨС б**с НҮҮР БАЙТУГАЙ б**с УЛАЙЧИХ ЮМ. ГҮЙЭ ТЭГЭЭД ИЙМ МЭДЛЭГГҮЙ МАЛЫГАА ХҮРЭЛСҮХ НЬ ХӨӨРГӨӨД ХУУЛИЙН САЙД ТАВЬЧИХ ЮМ. ЁСТОЙ НӨГӨӨ ДҮЛИЙДЭЭ НАЙДАЖ УНГАРАГ ГЭГЧ НЬ ЭНЭ ЮМ БАЙХ ДАА. БАЯР ЭСВЭЛ ЭЛБЭГДОРЖ ШИГ ЕС БАЙСАН БОЛ ЮУ ГЭЖ ЭНЭ НЯМБААТАР ХЗ САЙД БОЛОХ ВЭ ДЭЭ. ДУГУЙ ДУГУЙГАА ОЛНОО ГЭЖ.

Avatar

Зочин 2020-12-14 103.57.95.215

НЯМБААТАР ГЭЖ ГАНЬ ЭРИЙГ ЯЛААС ГАНЦ НЭГИЙГ ТООЧИХ АВААС НЭГЭН ЗҮЙЛ ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ НЭРТЭЙ ҮНЭН ЧАНАРТАА ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ШИГ ЮМ БОЛОВСРУУЛЖ АРД ТҮМНИЙГ ТОРГУУЛЬ БАРИВЧИЛГААГААР ДАРАНГУЙЛЖ БАЙНА. НЭГЭН ЗҮЙЛ ЭРҮҮГИЙН ХУУЛИАР АМЬТНЫ НЯЛХ 14 НАСТАЙ ОХИН ҮРИЙГ ХҮЧИНДЭХ ЮМ БОЛ ЯЛ АВАХГҮЙ. НЭГЭН ЗҮЙЛ АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ЗААЛТЫГ ЭРҮҮГИЙН ХУУЛЬ ОРУУЛСАН. НЭГЭН ЗҮЙЛ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИНЫГ ХҮЧИНДВЭЛ ТЭР НЬ НЯМБААТАРЫНХААР ЗАНШЛЫН ХЭМ ХЭМЖЭЭ УЛАМЖЛАЛ ГЭЖ ҮЗНЭ ГЭСЭН.

Avatar

Amar 2020-12-14 124.158.69.178

Хөөе.Цахиагийн Элбэгновшийг даган баясагсад сонсож бай. Захиалгаар гүтгэн гүжирдэх хэрээс хэтэрсэн учраас энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байна. Хүн гүтгэх, буруу мэдээлэл тараах нь хэвлэлийн эрх чөлөө огт биш.Одоо ойлгов уу?

Avatar

ничоЗ 2020-12-14 86.106.31.250

Муусайн эх оронгүй гадны боолууд энэ орныг нохойн хороо шиг байлгана гвл битгий мөрөөд!

Avatar

хүннү 2020-12-14 202.179.25.208

Сэтгүүлчидийн хэлээд байгаагаар бол иргэд санал бодлоо чөлөөтэй илэрхийлж болохгүй болж байгаа юм байна. Жишээ нь: Саяын засгийн газрын шийдвэрийг 2021 он ерөнхийлөгчийн сонгуультай холбоод бичвэл “гүтгэсэн” гэж үзэж “шок” явуулах юм байна. Гэтэл Хүрэлсүх ерөнхийлөгчид нэр дэвшээд “бид ийм юм хийсэн” гээд саяны шийдвэрээ яривал яах вэ?

Avatar

партизан 2020-12-14 122.201.31.142

НОМХОН ТЭМЭЭ НООЛХОД АМАР ТЭЭ ИНГЭЭД ЧАЦАГА ЦАРАЙЛААД СУУЖ БАЙ ЗА ККК

Avatar

бөбөөчин 2020-12-14 49.0.212.165

Пивоо зараачээ Сумьябузар пuздаа

Avatar

Зочин 2020-12-14 202.179.27.141

Зарж л байна шт.

Avatar

Зочин 2020-12-14 122.201.21.42

Сэтгүүлчдийн гол орлогыг хаасан хууль болох гээд бн! Тэрийг тэгээд бичээдэх! гэсэн захиалга биелүүлж гол орлогоо олдог болохоос сэтгүүлчийн бага цалингаар энэ олон мянган сэтгүүлч амьдрах гэвэл ёстой турж үхнэ биз дээ??!!

Avatar

Зочин 2020-12-14 43.242.243.49

Өөрийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр бие даан амьдарч, өрх гэрээ тэжээх чадваргүй юмнууд ТӨР хэмээх том амьтны биед хувалз мэт шигдэн цусыг нь сорж паразитлан амьдрах замыг сонгодог!!! Тэд бол нийгмийн хамгийн адгийн давхарга. Гэтэл төрд гараад өөрийгөө бусдаас илүү болчихсон мэтээр ойлгож их зан гаргнаж тэнэглэхийг нь яанаа?!?! Тэд яаж ч хичээгээд тэргүүний сэхээтэн, мэнэжерүүдийн түвшинд хүрч чадахгүй. Эрүүл нийгэмд бол тэд 3-4 дүгээр зэрэглэлийн ажил эрхэлж байх учиртай юм!! Гэтэл МУ гаж бур

Avatar

иргэн 2020-12-14 202.9.47.22

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэдэг бамбайн цаана хүн гүтгэх нэр төрд нь санаатай болон бусдын захиалгаар халдах чинь үндсэн хуулиа зөрчиж байгаа тод жишээ. Иймд аливаа зүйлд хэмжээ, хязгаар , ёс зүй байх хэрэгтэй. Хуулийн хатуу заалт үүнд л чиглэж байна. Үүнийг буруутгамааргүй санадана.

Avatar

иргзн 2020-12-14 202.179.26.88

хоосон Худлаа Ардчилал гэдэг үгээр халхавчилж Төрийн өндөр Албан тушаалтангууд Дураараа дургиж Авилга Хулгай Залилангийн Гэмт хэрэг үйлдэж Хуулиар Иргэд ээ Торгож Хорьж Дуу хоолойг нь боомилохыг Хэн ч зөвшөөрөхгүй,

Avatar

Зочин 2020-12-14 103.229.123.68

Ардчилал нэрийн доор дураараа дургиж байх санаатай юу? Торгох заалт заавал байх ёстой, торгуулийг нэмэгдүүл!

Avatar

Ахмад багш 2020-12-14 66.181.186.110

Битгий өөр өөрийнхөө "хотгор""-оос асуудлыг туйлшируулж, бие биеэ зүхээд байл даа. Ингэх нь хэнд чинь ашиг тустай юм бэ? Өөр өөрсдийгөө л "устгана". Ер нь бичигдсэн нийтлэлийг уншаад сайн эргэцүүлвэл авах, гээх олон л зүйл байдаг. 100 хувь зөвшөөрөх, үгүйсгэх тохиолдол ховор. Харин хүн бүр арай холын бараа харагдах "нэг өндөрлөг"-т цуглаад "хамтдаа өөр өөрийнхөө хотгорыг бас эргэн тойрноо, чадвал алс"-ыг хар л даа тэгвэл бүгд ойлголцож, нэгдсэн байр сууринд хүрсэн гарц гаргалгаа олно доо.

Avatar

Зочин 2020-12-14 192.82.76.15

Хий хоосон ардчилал чалчдагаа болж үз. Зүгээр л ажлаа хиймээр байна Цахиагийн Элэгдорж шиг хий хоосон ардчилал чалчигчид дэлхий дахинд аль хэдийн моодноос гарсан. Ардчилал түгээх гэж АНУ улайрч байгаад Арабын хавар ямар аймар исламын улс хэмээх алдан х***х улс буй болж, Сирийг иргэний дайн дэгдсэн билээ. СОVID19-ийн үед ардчилал шиг илүүдэл алга даа

Avatar

Зочин 2020-12-14 202.179.27.141

Хэвлэлийн эрх чөлөө чинь чиний ажлын чинь дархлаа юмаа. Чи татвараа төлнө, хянана, өмчөө хамгаалуулна, улстөрч, төрийн шийдвэр алда завхралыг шүүмжилнэ. Ойлгоход юу нь тийм хэцүү гэж.

Avatar

Ж.Онгар 2020-12-14 202.179.21.216

Нарантуяа сэтгүүлчийн бичсэн энэ өгүүлэл надад маш их таалагдав. Дэмжиж бна. Баярлалаа. Зарим хүмүүсийн хатуу үгэнд битгий шантар, шудрага үнэний төлөө, даян дэлхийн хандлага, хөгжлийн үндэс ардчилалын төлөө хамтдаа тэмцсэгеэ

Avatar

Зочин 2020-12-14 202.21.108.47

СЭТГҮҮЛЧЭЭ !!ХҮН АЛЖ ХҮЧИН ХИЙСЭН ХҮН 3 ЖИЛИЙН ЯЛ АВДАГ НЬ ҮНЭН ШҮҮ!!!! ЧИ ЗОВЛОН ҮЗЭЭГҮЙ н**ш БНА .!! ОРЧИН ҮЕИЙН ХУУЛЬ ИЙМ ШҮҮ❗❗❗❗

Avatar

Зочин 2020-12-14 202.131.225.197

70 жил ЗХУ-ын тоглоомын улс байсан Монгол ardchilal garaad jinhene togloomiin dotroo hulgai nuurlesen tur uls bolj duuslaa daa.

Avatar

Зочин 2020-12-14 124.158.97.86

Том дарга нар хэвлэлээр балбуулахдаа айж байгаа бол, хөөрхий амьтад дээр гарчихажээ. Ээбээ ерөнхийлөгч байхдаа ёстой алуулдаг байлаа. Тэглээ гээд тэр наг ч сэтгүүлчийг шүүхэд өгөөгүй ёстой сайн эр. Одооны энэ хэд юун ч эмзэг хүүхэмсэг юм бэ.

Avatar

Ахмад 2020-12-14 103.57.95.15

Ардчлалыг өөрсдөдөө өмчлөж орилсон хэсэг нөхөд харин ардчлалыг буруу замаар хөтлөж өөрсдөө эрх мэдэлд хүрэх хууль бусаар хөрөнгөжих гишгүүр болгож ашигаснаас ардчлалын нэр хүнд унаж байгаа юм. Сэтгүүлч нөхөд өөрсдийн гэмийг сэтгүүлчийн ариун нэрээр халхлаж болохгүй. Нам бүлэг хэн нэгний төлөөны хүн болсон сэтгүүлч олон байна Тэд хүн гүтгэж доромловол хуулийн хариуцлага рүлээх нь зөв шүү дэ

Avatar

Ard 2020-12-14 103.57.94.79

Ardchilal erkh chuluutei chini salshgui kholbootoi oilgolt bol uureg khariutslaga yum. Singapore uls ene erkh chuluug chini uureg khariutslagatai ni khamt bailgaj baij khugjij chadsan yum. Ardchilal gedeg chini ta nariin zakhialgat setguul zui bish, busdiin gar khul bolj khun gutgekh ogtoosoo bish gedgiig oilgokh kheregtei.

Avatar

Зочин 2020-12-14 202.179.27.141

Иргэний шүүхээр шийдэж болдоггүй юмуу. Хэдэн саяын торгууль тавьж болно шт. Заавал эрүүгийн хуулиар шоронжуулах ямар хэрэгтэй юм.

Avatar

Зочин 2020-12-14 202.9.47.20

ГҮТГЭХ,ХУДАЛ МЭДЭЭЛЭХ НЬ АРДЧИЛАЛЫН СУУРЬ ЗАРЧИМ ГЭЖ ХЭЛЭХ НЬ ХОЛГҮЙ БАЙХ ШИВ.

Avatar

Зочин 2020-12-14 202.9.46.90

Ард түмнээс санал аваагүй тэднээр хэлэлцүүлээгүй, мөн тэд хүлээн зөвшөөрөөгүй хуулийг АРД ТҮМЭН дагаж мөрдөхгүй байх эрхтэй шүү

Avatar

Ахмад 2020-12-14 103.57.95.15

Өнөөдөр ардчлалаас ухарсан нам байтгуай хүн байхгүй. Ардчлал ил тод байдал олон ургалч үзлийн шанг анх МАХН / одоогийн МАН/ -н 1986 онд хуралдсан 19-р их хурлаас анхлан татаж шинэ үзэл гарч ирсэн юм . Тэр шийвэр цаашдаа өрнөж 1990 онтой золгосон доо. Ардчлалын хөдөлгөөнийг монглын ард түмэн бүгд хийсэн гэдгийг мартах ёсгүй.

Avatar

Бод 2020-12-14 202.21.108.237

Үгээр залидаж болохгүй гүтгэх худал мэдээлэл яг ижил…хохирол авчирна. Шууд шоронд хийгээд эхлэвэл нийгэм цэвэрших эхлэл..

Avatar

Зочин 2020-12-14 202.9.46.90

Хэт их эрх мэдлээ мөнхийн болгож, Ард түмний тэмцлийг боомилж нам дарах зорилготой юм, ингэж байгаад эцэстээ тэд ард түмний гарт амиа алдах нигууртай.Цаг хугацаа ойртсон шүү дээ.Битгий их даварцгаа.

Avatar

Зочин 2020-12-14 202.179.15.3

ХОМНИСТ ХООСОН СУРТАЛТАЙ МАНЫГ ТАРААХ ЦАГТ НЬ ТАРААГААГҮЙ ХОР ИХ…ОДОО СОНГУУЛИАР ӨӨРЧИЛӨХ ЭСВЭЛ ТЭМЦЭЛЭЭР ӨӨРЧИЛӨХ Л БОЛОМЖТОЙ ..МАНЫ МАХАН ТОЛГОЙТНУУД ХОРТ БОДЛОГОО УЛАМ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ТУЛГАЖ БАЙГАА ҮЕД АЛАЛЦАХ Л ҮЛДСЭН БАЙХ…ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮД ГҮТГЭЛЭЭ ГЭЭД БҮГДИЙГ ШОРОНЖУУЛАХ Л ХҮСЭЛТЭЙ ..ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ ХАМГААЛАХ ЦАГ ИРЭЖ БАЙНА ДАА..

Avatar

Зочин 2020-12-14 202.179.27.141

ОХУ коммунист намаа татан буулгасан шүү дээ. ЗСБНХУ-ын коммунист нам буюу Коммунистическая партия Советского Союза 1991 онд татан буугдсан. Одоо Коммунистическая партия Российской Федерации гэж шинээр байгуулагдсан нам бол байгаа. Энэ хоёрыг хольж хутгаж болохгүй. Тэр байтугай ОХУ Ельциний тушаалаар цаазын ялыг халсан. ОХУ бол авторитар дэглэмтэй болохоос огтоос коммунист биш. Соц үеийн үзэл сурталтай кинонуудаа ч гаргахаа больсон. Эсрэгээрээ коммунизмийг шүүмжилсэн, тэр үеийн харгислалын тухай хангалттай олон баримтат болон уран сайхны кинонууд гарч байгаа. Яг хөрсөн дээрээ бол Монголоос бараг илүү ардчилсан гэж хэлж болно.

Avatar

Зочин 2020-12-14 202.179.27.141

Үүгээр би Оросын дэглэмийг өмөөрч байгаа юм биш гэдгээ хэлье.

Avatar

Ахмад 2020-12-14 103.57.95.15

Хөөе нам татан буулгаад нэмэргүй хүмүүсийн оюун санаа сэтгэлд байгаа зүйлийг яах вэ сэтгүүлчээ . Нэгдсэн Орос Нам гэдэгчлэн нээрээ өөрчлөө л байж байдаг байхгүй дэ.

Avatar

Ард түмний шүүгч 2020-12-14 66.181.182.138

Ардчлалыг анх би, бөгөөд бусад хүмүүс маш халуунаар талархан дэмжиж тэдний цуглаан болгоныг алгасалгүй оролцож байлаа.Харамсалтай нь тэд ярьж хашгарч байсан шигээ байж чадсангүй Монгол улсыг удирдаад аваад явах бүх албан тушаалд очиж ажилласан боловч чадсангүй.Өөрсдөө хагарталаа баяжаад улсын өмчийг цөлмөөд Монгол улсаар тоглоод,Монгол улсаас урваад тэгээд бас өөрсдийгөө улс төрийн хоригдол болчихлоо гээд гонгиноод байгаа юмдаа Элбэгдоржтонгууд ялаа эдлэх цаг болсон

Avatar

zochin 2020-12-14 122.201.24.154

MONGOLD SONGODOG UTGAARAA ARDCHILAL ZOKHIKHGUY EE , TODORKHOI KHEMJEENII DYKTATUR KHEREGTEY ,

Avatar

ИРГЭН 2020-12-14 202.9.46.13

ХӨДЛӨШГҮЙ БАРИМТ, ҮНЭН МЭДЭЭЛЛИЙГ ГҮТГЭЛЭГ, ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ БОЛГОН ХУВИРГАН ИРГЭДИЙГ "ХЭРЭГТЭН" БОЛГОДОГ "ИД ШИДТЭЙ" ДАРГА ЗАХИРАЛУУД БАЙХ ЮМ. ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОВОЛ ЗОХИХ ВЭ? ХУУЛЬ ЗҮЙН САЙД АА ????

Avatar

Ард түмний шүүгч 2020-12-14 66.181.182.138

Хүнийг ор үндэслэлгүй гүтэгсэн сэтгүүлчид хариуцлага заавал тооцож байх нь шударга байх. Хамгаалалт сайтай,мөнгөний төлөө ажилдаг сэтгүүлч нар олширвол хамгийн аюултай. Ийм сэтгүүлч мэр сэр байдаг байж магадгүй.

Avatar

Архангай-Швед 2020-12-14 103.212.117.12

Гүтгэж, худлаа мэдээлэл тарааж болно гээд эсэргүүцээд байгаа юм уу ойлгохгүй байна. Яагаад эсэргүүцээд байгаа юм бэ? Худлаа ярьж болно түүнийг тарааж болно гүтгэж болно шдээ гээд байгаа юм уу?

Avatar

зочин 2020-12-14 192.82.72.204

АН нэртэй хогийн байгуулагыг итгэж сонгож байсан нь Монголчуудын хамгийн том алдаа Энэ байгуулагын лидер гэж нэрлэгдэж байсан нөхөд ямар арчаагүйг Улсаа зарчихаад урваад зугтаахыг харлаа

Avatar

мудак 2020-12-14 49.0.140.26

*л минь зайлаарай

Avatar

ЧУКА 2020-12-14 43.228.129.150

ХУДАЛ ГҮТГЭЖ ШАНТААЖЛАЖ МӨНГӨ АВАХ ГЭСЭН СЭТГҮҮЛЧИД ҮҮНИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА
ЯДАРСАН ШАНТААЖЧИНГУУД

Avatar

Зочин 2020-12-14 202.131.235.198

Ардчилсан намынхан эрх барьсан боломжоо зөвхөн өөрсдөдөө давуу байдал бий болгож улсын сан хөмрөг , улсын үйлдвэрүүд , боломжтой ажиллаж байсан бүх зүйлийг үгүй хийх өөрсдөө завших маягаар ажилласан учир л иргэд итгэхээ больжээ. Сонгуульд байнга ардчилсан намыг дэмждэг байлаа

Avatar

зочин 2020-12-14 202.131.235.198

Ардчилал гэж гарч ирсэн нөхөд нь бүгд хулгайч зантай байж маш ихээр баяжсан ард иргэд улс нь ядуурсан тул ардчилсан намд итгэх боломжгүй болгожээ.

Avatar

Зочин 2020-12-14 202.179.21.220

Ардчиллын нэр баригчид энэ хүнд хэцүү үед

төр засгийн ажилд битгий саад хий. АН 2 удаа Засгийн эрхэнд гараад улс орныг сүйрүүлж, ард түмэнд танигдсан шүү дээ. Засгийн газар, У.Хүрэлсүхийн амжилтанд хорсон атаархаад хэрэггүй. АН-д УИХ-ын хэдэн суудал олдсон нь дээд зэргийн амжилт. Гүтгэлэг, доромжлол чинь хэтэрвэл 2024 онд ганц ч суудалгүй болж мэднэ шүү, Элбэгдорж, Бат-Үүл тэргүүтэн.

Avatar

Зочин 2020-12-14 66.181.168.82

Ардчилал гэдэг чинь, тэр эрх, эрх чөлөө чинь дур дураараа улсын өмч хөрөнгийг шамшигдуулж, хэн нэгнийг гутаан доромжилдог зүйл огтоос биш, өөрсдийгөө ардчилагчид гээд байгаа ноход Ардчилал гэдэг зүйлээ ерөөс ойлгоогүй нөхдүүд байдаг.

Avatar

Зочин 2020-12-14 66.181.168.82

Ардчилал бол АН биш, тэд ардчиллын нэр барьсан бэртэгчингүүд болох нь нотлогдсон, АН бүрэн устаж байж Монголд жинхэнэ ардчилал оршин тогтоно. Гүйцээ.

Avatar

Amar 2020-12-14 124.158.69.178

Хөөе.Цаана нь мөнгө л байдаг учраас хэн нэгнийг гүтгэх, буруу мэдээлэл тараахгүй амьдарцгаах нь Ардчилал харин тарааж амьдарвал Анархизм учраас энэ хууль зөв шүү дээ.Цахиагийн Элбэгншовшнууд аа.

Avatar

Зочин 2020-12-14 202.9.46.104

Монгол улсыг" цэнгэлийн манлайд хүргэнэ" гэж хашгиран гарч ирсэн ардчилсан намын лидерүүд бараг бүгд олон түмний өмчийг хэмжээ хязгааргүйгээр хулгайчихаад шоронгийн хаалга татчихаад байгааг юугаар тайлбарлах юм бэ? Тэгээд бас үлднгдэл нь том том баагаад байгаа шүү. Ийм байдалтай байх юм бол АН-д ард түмэн хэзээ ч итгэхгүй.АН арга барилаа монголын хөрсөнд тохируулан өөрчлөх хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-12-14 103.57.95.76

БатҮүлээс болж МАХН ыг татан буулгаагүй юм Хамгийн зэвүүн нь МАХН ыг 2 удаа аварсан БатҮүлд талархах битгий хэл МАХН ын коммунистууд Зоригийн хэрэгт гүтгээд хаясан

Avatar

Зочин 2020-12-14 202.21.126.82

Аль ч намд харъяалагдсан бай хамаагүй улс төрд орсон л бол хүмүүсийн аз жаргал, сайн сайхан, цэцэглэлт хөгжил, эрүүл энхийн төлөөх хүслээр өдөөгдөөгүй л бол буруу зүйл хийх хандлагатай байдаг. Үүнийг анхаарч үзэх ёстой.

Avatar

Зочин 2020-12-14 122.201.24.192

Нямбаатарлу ямар их боорлож бна сүүлиин үед ямар том эрх ашиг бна цаад эзэнд хамгиин ирээдүйтэй залуу монголд бүх зүйл хууль дүрэмгүй дур дураараа авирлах болсон хүн гүтгэх хуультай шүү

Avatar

улс төр 2020-12-14 192.82.76.88

угаасаа МАХН\МАН-г татан буулгаад оронд нь ямар нэг нам байгуулаад нэр цэвэр хүмүүсээ оруулаад явах бсан юм. Одоо яахав өнгөрсөн борооны хобноос цув нөмрөөд хойдууд руугаа гүйгээд байждээ… Ард түмэн нь алив муугаа үзээд, ядуугийн туйлд хүрээд , авилгачид нь дэлхийн баячуудбн эгнээнд шилжээд гм..

Avatar

Зочин 2020-12-14 202.9.46.104

Энэ хүн чононуудын бичиж байгаа юмнуудыг ээ. Та нарыг л энэ хорвоогоос хусаж хаях цаг болоод байна даа. Хүрэлсүхийн засгийн газрыг ард олон улаан чээжээрээ хамгаална .

Avatar

иргзн 2020-12-14 202.179.26.88

Нямбаатарыг Нэн даруй Огцоруулах хэрэгтэй, Нямбаатарын Санаачилж батлуулж байгаа Хуулийд нь дандаа Иргэд олон түмний Эсрэг Шоронжсон , Торгосон Дарангуйллын чанартай хуулиуд гарч байна шүү дээ, Энэ Этгээдийг ХЗС-аас нэн даруй Огцоруулахгүй юм бол цаашдаа МАН нэг хүндэд
болон Ерөнхийлөгчийн сонгуульд маш том нөлөө үзүүлнэ

Avatar

Зочин 2020-12-14 66.181.161.46

Коммунистууд хичнээн ч үе солигдсон коммунист хэьээрээ л үлддэг юм байна даа.

Avatar

Иргэ 2020-12-14 202.126.88.199

Эрхэм Нарантуяа таныг хэн нэгэн ор үндэслэлгүйгээр гүтгэн доромжлоод байвал энэ бол ардчилал юмаа гээд байж байх уу. Сэтгүүлч нар өөрсдөө өндөр ёс зүйтэй байх хэрэгтэй. Гүтгүүлсэн хүн, түүний ар гэр ямар аймшигтай дарамтанд амьдардгийг мэдэх үү та.

Avatar

Батый 2020-12-14 202.131.230.50

Яг л үнэнийг бичжээ. Өнгөрсөн 30 жилийн алдаанаас хамгийн том алдаа нь МАХН-ыг татан буулгаагүй явдал гэдгийг өнөөгийн процесс харуулж байна. – гэдэг бол туйлын үнэн юм.

Avatar

zochin 2020-12-14 134.122.91.224

энэ нямбаатар балайгаас арай илүү бодитоор сэтгэдэг хүмүүс энэ МАН-д алга уу.нямбаатар новшийг өөрийг нь яллах өдөр удахгүй айсуй. Их салхи салхилж эхэлсэн.

Avatar

Зочин 2020-12-14 66.181.183.185

Хүрэлсүхийн ЗГ маш сул бүрэлдэхүүнтэй сулбагар . Эдийн засгийн боловсролгүй бизнесийн ямарч дөргүй сард нэг удаа гарч ирж хүмүүсийг загнадаг ийм л ерөнхий сайд бнда🖇

Avatar

Эргэн дурсахуй 2020-12-14 202.126.89.183

Урдах засагууд нь яасын 30 гэр бүл мэдээлэлд ойрууд нь хэмжээлшгүй хусдаг аан , монгол улсыг дэлхийд ядуу орны тоонд оруулж бид түүнд нь итэгж ядуу ядуу гээд тархиа угаалсан нь зөв юмуу. Чи бизнесийн дөртэй юм байж амьдрах дөргүй л юм шиг

Avatar

Үнэн 2020-12-14 202.72.247.58

"Utsan huuheldei" gedeg ugiig shuud utgaar ni oilgodog teneg sugnuud.

Avatar

Баяр 2020-12-14 192.82.74.221

Коммунистууд далд орцгоо .Хүрэлсүхийн дарангуйлал удахгүй унана.

Avatar

Улиан 2020-12-14 202.126.89.183

Та хэд улижил бай , мөнх тэнгэрта бүгдийг харах цаг ойрхон ирждээ

Avatar

Zochin 2020-12-14 202.131.225.197

Ene lalriin Nyambaatar, Khurelsukh 2-iin odoo ogtsruulah tsag n iresen. Tegeed bas Chuluu, Sodbaatar, Oyun-Erdene, Sumiyabazar, Yondon, Bolovsroliin said Emegtei yrun asuudal mash ihtei buuh tsag n bolson humuus

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж