УОК-т 3800 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.13-нд нийтлэгдсэн

УОК-т 3800 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ

УОК-т 3800 иргэн эх орондоо ирэх хүсэлтээ ирүүлжээ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард дөрвөн удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ.  Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлтэй 3,800 гаруй хүн, үүнээс БНСУ-д 3,300, Европын улсуудад 250, АНУ-д 150, Австралид 100 орчим иргэн байна. Хөл хорионы дэглэм, тусгаарлах байрны боломжийг харгалзан 12 дугаар сард Токио, Сөүл хот руу тус бүр нэг,  Франкфурт чиглэлд  хоёр удаа тусгай үүргийн нислэг үйлдэнэ.

2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны байдлаар улсын хэмжээнд 1,301 хүн тусгаарлах байранд байна. 70 гаруй зочид буудлын 32-ыг нь цаашид ашиглаж болно гэсэн дүгнэлт гарсан. Цаашид "Нэг хүн-Нэг өрөө", "Нэг өрх-Нэг өрөө" зарчмыг хатуу баримталж, зочид буудлын коридорт камер суурилуулан хөдөлгөөн гарсан тохиолдолд зарлан мэдээлэх систем бий болгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж