Я.Содбаатар: Энэ сарын 24 хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй | News.MN

Я.Содбаатар: Энэ сарын 24 хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй

Я.Содбаатар: Энэ сарын 24 хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй

Я.Содбаатар: Энэ сарын 24 хүртэл хот хоорондын хөдөлгөөнийг нээхгүй

Улсын онцгой комисс /УОК/-ын шийдвэрийн дагуу  арванхоёрдугаар сарын 14-ний өдөр буюу маргаашнаас эхлэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн зэрэгт шилжиж буй.  Тиймээс маргаашнаас нөхцөл байдал ямар байх талаар Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр мэдээлэл хийхдээ онцолсон юм.

Шадар сайд Я.СОДБААТАР:  

-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч гэсэн халдварын тархалт санаа зовоосон хэвээр байгаа. Тиймээс үйлдвэр үйлчилгээний газрууд болон иргэдийн хөдөлгөөнийг үе шаттай эхлүүлэх бодлогыг УОК, Засгийн газар баримталж байна.  Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүдийн зөвлөмжийг үндэслээд арванхоёрдугаар сарын 24-нийг хүртэл хот хоорондын хөдөлгөөн одоогийнх шигээ байна. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотоос дур мэдэн гарч, орохгүй. Халдварын голомтгүй аймгаас ирж байгаа хүмүүс асуумж бөглөөд орно. Харин халдварын голомттой газраас ирж байгаа хүмүүс түргэвчилсэн болон PCR шинжилгээ өгч байж орж ирэх горим энэ сарын 24-нийг хүртэл үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар орон нутаг руу явах хүсэлтэй иргэдийн 92.8 хувь нь PCR шинжилгээ өгөөд байна. Сүүлийн хоёр өдөр шинжилгээний хариугаа аваагүй эсвэл хотоос гарч амжаагүй иргэдийг шинжилгээний хариуг хүчин төгөлдөр гэж үзэж, энэ сарын 18-ны 06.00 цаг хүртэл хотоос гаргана. Түүнээс хойш хотоос гарахаар бол дахин шинжилгээ өгнө. Өнөөдрийн байдлаар 20-иод мянган оюутан шинжилгээ өгөөд орон нутаг руугаа явах эрх нь нээгдээд, явсан. Зөвхөн манайд ч биш бүхий л улсад тааварлашгүй, урьдчилан тооцоолоогүй байдал бий болоод байна. 1,7 сая хүн амьдардаг нийслэлийн хатуу хөл хориог маргааш 06:00 цагт суллана. Иргэдийн хөдөлгөөн ихсэхэд өвчлөлийн халдвар цаашид хэрхэхийг бид таашгүй.  Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 1-нийг хүртэл өвчний голомтыг зогсоох, эсрэг арга хэмжээг авах, вакцинжуулах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн долоодугаар сарын 1-ээс хойш нийгэм эдийн засгийн байдлыг ч арай өөрөөр төсөөлөн харж байна. Тиймээс бид цаашдаа аль болох бэлэн байдлыг хангах чиглэлд ажиллана” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-13 202.126.89.112

Хотоом аймаглуу явуулж бгаа юу

Avatar

Зочин 2020-12-13 202.179.27.188

Хот хоорондын хөдөлгөөнөө хэсэг хаасан дээрээ! Зөв шүү

Avatar

Зочин 2020-12-13 122.201.21.160

goy shaalaa minii kogshin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж