Сэргээгдэх эрчим хүчний ачаар жилд 4.2 их наядыг хэмнэнэ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сэргээгдэх эрчим хүчний ачаар жилд 4.2 их наядыг хэмнэнэ

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Сэргээгдэх эрчим хүчний ачаар жилд 4.2 их наядыг хэмнэнэ

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улс түүхий нүүрс гэх мэт “бохир” түлшнээс татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа билээ. Тэгвэл 2030 он гэхэд олон улсын эрчим хүчний хэрэгцээний 36 хувийг сэргээгдэх эх үүсвэрээс хангах зорилтод хүрснээр дэлхийн эдийн засагт жилд 4.2 их наяд ам.долларыг хэмнэж чадах гэнэ. 2030 он хүртэл сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхэд жилд 290 тэрбум ам.доллар зарцуулагдах боловч хүний эрүүл мэнд, газар тариалангийн бохирдлыг багасгаснаар 1.2-4.2 их наяд ам.долларыг жилд хэмнэх боломжтой гэж Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлаг (IRENA) мэдээлжээ.

Нар, салхи гэх мэт сэргээгдэх эх үүсвэрээс 2014 онд дэлхийн эрчим хүчний хэрэглээний 18 орчим хувийг хангасан бол улс орнуудын бодлого, зорилтын дагуу 2030 он гэхэд энэ нь 21 хувьд хүрэх хандлагатай байгаа аж.

Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн онд болсон НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хуралд дэлхийн температурыг Цельсийн 2 С-аас нэмэгдүүлэхгүй байхаар ярилцаж тохиролцсон юм. Үүний тулд олон улс сэргээдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарах амлалт өгчээ.

Үүний зэрэгцээ Европын байгаль орчны агентлагаас Европын холбооны сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ 2013 онд 15 хувь байснаа 2014 онд 15.2 хувь болж нэмэгдсэнийг мэдээлжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

зочин 2016-03-17 43.242.242.59

сэргээгдэх эрчим хүч заавал хямд байх албагүй.эхний ээлжинд хаана ч үнэтэй байдаг.гол ач холбогдол нь үнэндээ биш байгал орчин бохирдуулахгүй гэдэгтээ байгаа юм.тийм учраас алсдаа үр ашигаа өгнө.манайх бололцооныхоо хэрээр бага багаар салхин,нарны,УЦС гэх мэтийг барьж байх хэрэгтэй.тэгэхгүй бол хэдэн жилийн дараа нөгөө нүүрсэн станцуудыг нь бүх дэлхий даяраа хаагаад эхлэнэ.

Зочин 2016-03-17 103.57.92.244

сэргээгдэх эрчим хүчний үнэ 5 цент байгаа үүнийг зориуд орос тогны үнээр зарж байна

200 tug arai unetei 2016-03-17 150.129.143.70

Nar salhinii tog 200 tug arai unetei bainaa.

Зочин 2016-03-17 202.179.25.124

Үнэ хямдардаггүй л юмс бол манайд хэрэггүй. Бид одоо хармаанаасаа сэргээгдэх эрчим хүчний мөнгийг квт/цаг тутамд нэмэлтээр илүү төлж байна. Ганц боломжиой нь УЦС