Аваргуудын тулаанд Хифүми Абэ илүүрхэж, олимпийн эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2020.12.13-нд нийтлэгдсэн

Аваргуудын тулаанд Хифүми Абэ илүүрхэж, олимпийн эрхээ авлаа

Аваргуудын тулаанд Хифүми Абэ илүүрхэж, олимпийн эрхээ авлаа

Япон улсын жүдо бөхийн олимпийн шигшээ багийн бүрэлдэхүүн албан ёсоор бүрдлээ. Токио хотын Кодокан жүдогийн хүрээлэнд өнөөдөр/2020.12.13/ 2019 оны дэлхийн аварга Жоширо Марүяама болон 2017, 2018 онуудын дэлхийн аварга Хифүми Абэ нар халз барилдан хэн нь ирэх жил Токиогийн олимпод -66 кг-ийн жинд Япон улсыг төлөөлөхөө шийдлээ. 20 минут үргэлжилсэн ширүүн барилдааны эцэст Хифүми Абэ ялалт байгуулж, улсаа төлөөлөхөөр сонгогдов. Барилдааны дараа Хифүми Абэ сэтгэл хөдлөлөө барьж чадалгүй, нулимс унагааж байгаа нь харагдлаа.

Япон улсын жүдогийн олимпийн шигшээ баг:

Эмэгтэй: Фүна Тонаки, Юта Абэ, Цүкаса Ёшида, Микү Таширо, Чизүрү Араи, Шори Хамада, Акира Сонэ

Эрэгтэй: Наошиса Такато, Шохэй Оно, Таканори Нагасэ, Шойчиро Мүкай, Ааран Вүлф, Хисаёоши Харасава, Хифүми Абэ

2016 оны Рио де Жанейрогийн олимпийн наадамд Японы жүдогийн шигшээ баг гурван жинд алтан медаль хүртсэн билээ. Мөн шигшээ багийнх нь 14 тамирчны 12 нь Риогийн олимпоос медальтай буцаж байлаа.

Ах дүү Абэ нар хамтдаа олимпийн наадамд зодоглоно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж