100-аас дээш метр квадрат талбайтай бол зөрүүг иргэд өөрсдөө төлнө

Хуучирсан мэдээ: 2020.12.13-нд нийтлэгдсэн

100-аас дээш метр квадрат талбайтай бол зөрүүг иргэд өөрсдөө төлнө

100-аас дээш метр квадрат талбайтай бол зөрүүг иргэд өөрсдөө төлнө

Арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны долоодугаар сарын 1-н хүртэл

  • Төсөвт байгууллага
  • Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд
  • Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр
  • Банк, банк бус санхүүгийн байгууллага
  • Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч
  • Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч
  • Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэрүүд гэсэн есөн байгууллагаас бусад ААН-үүдийн цахилгаан, дулаан, дулааны уур, усан хамгамж, хогны төлбөрийг тэглэхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас шийдвэрлэлээ.

Мөн айл өрхүүдийн ус, цахилгаан, хогны мөнгийг дээрх хугацаанд тэглэхээр болов. Ингэхдээ 100 мкв байртай айл өрхүүдийн дулааны төлбөрийг хөнгөлнө.

Тухайлбал, 120 мкв байртай айл өрхүүдийн  дулааны төлбөрийг нь төрөөс  100 мкв талбайн төлбөрийг нь  төлнө. Үлдсэн 20 мкв талбайн дулааныг тухайн айл өрх өөрсдөө төлөх юм байна. Нийт 900 мянган өрхийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг долоон сарын хугацаанд төрөөс төлөхөөр боллоо.

Төрөөс цахилгаан дулаан эрчим хүчний төлбөрийг хариуцаж байгаатай холбоотой хэрэглээ огцом нэмэгдэж, эх үүсвэрийн дутагдал орох эрсдэлтэй учраас айл өрхүүдийг өмнөх шигээ хэвийн хэмжээнд хэрэглэхийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар уриаллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
15
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж