Танхимын давтлагыг ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2020.12.13-нд нийтлэгдсэн

Танхимын давтлагыг ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулав

Танхимын давтлагыг ирэх оны нэгдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулав

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас арванхоёрдугаар сарын 15-наас эцэг, эхийн хүсэлтээр давтлага өгөхийг зөвшөөрсөн талаар мэдээлсэн. Тэгвэл  давтлага өгөх хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулсан талаар Шадар сайд Я.Содбаатар хэллээ.

Тэрбээр "Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт буусан, халдварын голомт бүртгэгдээгүй 18 аймаг бий. Эдгээрийн аймгийн эцэг, эхчүүд, боловсрлын байгууллагаас санал тавьсан. Энэ нь ямар санал вэ гэвэл теле хичээл орсноор сурагчдад хоцрогдол үүсэж байгаа тул танхимаар давтлага өгөх тухай хүсэлт гаргасныг боловсролын газрууд нь уламжилсан. Гэхдээ энэ шийдвэрийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хойшлуулсан. Өвчний нөхцөл байдалтай холбогдуулж, шийдвэрийг уян хатан байлгах ёстой гэж үзэж байгаа” гэв.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж