ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн Борей ангиллын цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцуудын нэг Владимир Мономах саяхан болсон цэргийн сургуулилтын хүрээнд тив хоорондын дөрвөн ч баллистик пуужинг анх удаа хөөргөж туршлаа. Оросын батлан хамгаалах яамнаас өчигдөр /2020.12.12/ олонд дэлгэсэн бичлэгүүдээс харахад К-551 Владимир Мономах шумбагч онгоц байлдааны байрлалд орж, дөрвөн ч РСМ-56 Булава баллистик пуужинг 5000 км зайд чиглүүлэн харважээ.
Сургуулилт ОХУ-ын алс Дорнодын Охотскийн тэнгист болсон бөгөөд тэндээс хөөргөсөн дөрвөн пуужин ОХУ-ын умард хэсэг, Финландаас хэдхэн зуун км зайтай Архангельск муж дахь байгаа алдалгүй оносон байна. Нэг ширхэг РСМ-56 Булава баллистик пуужин дангаараа нэг бүр нь 100-150 килотоннтой тэнцэх цөмийн даацтай 6-10 цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай, туссан газартаа аймшигтай сүйрэл дагуулах аюултай аж. Хамгийн аймшигтай нь дөрвөн пуужинг цувруулж биш, нэг шумбагчаас зэрэг хөөргөж байгаа явдал юм. Үүнээс үзэхэд хэрвээ дэлхийд цөмийн дайн болвол хэр хэмжээний сүйрэл хүн төрөлхтнийг хүлээж байгаа нь төсөөлөхийн аргагүй юм. Владимир Мономах шумбагч 170 метр урттай бөгөөд ОХУ-ын хамгийн сүүлийн үеийн Борей ангиллын дөрвөн шумбагчийн нэг аж. Мөн тус шумбагч өөртөө нийт 16 Булава пуужин, бас бус торпедо, Оникс,Калибр далавчит пуужингууд тээвэрлэх чадвартай гэнэ.
Эл шумбагчаас гадна гурван ч Борей ангиллын шумбагч одоо үйлдвэрлэлийн шатандаа явж байгаа бөгөөд тав дахь Княз Олег шумбагч мөн нэгээс хоёр жилийн дотор ОХУ-ын зэвсэглэлд багтаж магадгүй аж.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ