Их Британийн жин үйлдвэрлэгч нэгэн компани жин сайн мэддэг хүмүүст шинэ дээд зэргийн амталгааны ажил санал болгож байгаа аж. Ажилд тэнцсэн хүн компанийн жин амталж, төрсөн сэтгэгдлээ үнэнчээр хэлснийхээ төлөө бүтээгдэхүүнээр цалинжих гэнэ.
Ингэхдээ үйлдвэрлэгчийн зүгээс Их Британи даяар найман бүсээс тус бүр хоёр хүн сонгон шалгаруулж, хэд хэдэн өөр төрлийн жин илгээн сэтгэгдлийг нь хүлээн авах аж. Цаашлаад сонгогдсон амталгааны ажилтнуудын сэтгэгдэл муу байгаа жинийг компанийн үйлдвэрлэлээс түр хугацаанд хасч, сайжруулах арга хэмжээ авах аж.
Шалгарсан хүмүүст жин илгээхдээ тухайн нутгийнх нь үйлдвэрлэдэг жинийг илгээх тул энэ нь мөн орон нутгийн үйлдвэрлэлээ дэмжиж буй ашигтай ажил болж байна хэмээн компанийн зүгээс мэдэгдэж байгаа гэнэ.
Бүртгэл энэ сарын 31 хүртэл үргэлжлэх бөгөөд шалгарсан ажилтан цалингаа мөнгөөр биш компаний шилдэг жинээр цалинжих юм.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ