Захирлын нэрэмжит тэтгэлэг олгожээ

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Захирлын нэрэмжит тэтгэлэг олгожээ

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн шилдэг оюутнуудад “Захирлын нэрэмжит” тэтгэлгийг олголоо. Сурлага, урлаг ,спорт, нийгмийг зүтгэлээрээ сургуулийнхаа  оюутнуудыг манлайлсан 105 оюутанд 70 гаруй сая төгрөгийн  тэтгэлгийг өнөөдөр олголоо. Тус сургууль нь 2014 оноос уг тэтгэлгийг олгож байгаа бөгөөд нийтдээ 350 гаруй  оюутанд 270 гаруй сая төгрөгийг олгожээ.  Цаашид тэтгэлэгт хамрагдах оюутны тоог болон тэтгэлгийг хэмжээг нэмнэ гэдгээ тус сургуулийн захирал Б.Батбаатар оюутан залуус дуулгав.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж