Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хуралд үг хэллээ | News.MN

Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хуралд үг хэллээ

Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хуралд үг хэллээ

Ерөнхийлөгч уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хуралд үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-д оролцож үг хэллээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр батлагдсаны 5 жилийн ойг тохиолдуулан 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-д Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцож үг хэллээ.

Дэлхий даяар тархсан КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал сайжрах цагт улс орнууд эдийн засгаа ногоон, илүү тэсвэртэй, тогтвортой замаар сэргээх, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрт тусгагдсан зорилгуудад хүрэхийн тулд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгуудаа ахиулан тодорхойлох шаардлага үүсээд буй учраас Нэгдсэн Үндэстний Байгууллага, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Франц Улс хамтран “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгыг ахиулан тодорхойлох дээд хэмжээний цахим уулзалт”-ыг зохион байгууллаа.

Дээд хэмжээний цахим уулзалтад дэлхийн улс орнуудын төр, засгийн тэргүүн нар, иргэний нийгмийн болон олон улсын байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн 80 гаруй төлөөлөгч оролцон үг хэлж, Парисын хэлэлцээрийн хүрээнд тодорхойлсон үндэсний хувь нэмрээ ахиулан тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг тэглэхэд чиглэсэн урт хугацааны бодлогоо танилцуулав. Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн нийт салбар, хүн ардын амьдрал ахуйн бүх түвшинд эрсдэлийг нарийн тодорхойлж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оруулах хувь нэмрийг тусгасан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийг баталж, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга дээд хэмжээний цахим уулзалтад хэлсэн үгийнхээ эхэнд, цар тахлын гамшиг дэлхийг бүхэлд нь хамарч буй энэ үед уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг илүү их анхаарч, сөрөг үр дагаврыг нь бууруулах талаар шийдэмгий, дорвитой алхам хийх шаардлагатай байгааг тэмдэглэв. Улмаар эх газрын эрс тэс, хуурай уур амьсгалтай, нүүдлийн мал аж ахуй голлон эрхэлдэг Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, даван туулах хувилбаруудыг боловсруулах нь нэн тулгамдсан асуудал гэдгийг онцоллоо.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлсэн “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр”-ийн баримт бичигт тусгасан хүлэмжийн хийн ялгарлыг 22.7 хувь хүртэл бууруулах амлалтаа улам ахиулж, 27.2 хувьд хүргэх бололцоотой гэдгийг дуулгалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэн үгийнхээ төгсгөлд, байгаль-эхээ аврах, уур амьсгалын өөрчлөлтийн хурдыг сааруулах, сөрөг нөлөөтэй тэмцэхэд нийт хүн төрөлхтний хүчин чармайлт, сэтгэл зүтгэл чухал тул монголчууд бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллахад бэлэн байгааг илэрхийлсэн юм.

эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол улсын иргэн Амармэнд. 2020-12-13 66.181.161.5

Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга танаар бахархаж дэмждэг шүү. Монголын төлөө гэсэн сэтгэлтэй сайхан хүн.

Avatar

Зочин 2020-12-13 172.105.161.73

ЯДУУ МУУ МОНГОЛООС ОГТ ХАМААРГҮЙ ХАМААГҮЙ ТЭР УУР АМЬСГАЛ ЯАХ ВЭ, ДОТООД ХУЛГАЙЧУУДАА УСТГАХ ЧИГЛЭЛЭЭРЭЭ ҮГ АЙЛДААЧЭЭ…

Avatar

МОНГОЛ УЛСЫНХАА ТӨЛӨӨХ СЭТГЭЛТЭН 2020-12-13 202.131.225.197

ЕРӨНХИЙЛӨГЧ БАТТУЛАГ БОЛ ТӨРИЙН ЖИНХЭН ХАР ХҮН, ХИЙХ ЁСТОЙГОО, ЭРХ ҮҮРГИЙНХЭЭ ХҮРЭЭНД ХИЙЖ БАЙГАА. БАТТУЛГАА ДЭМЖИЖ БАЙНА. ХҮСЭХ ЗҮЙЛ БОЛ НӨГӨӨ ХОЁРТОЙГОО НЭГ БОДОЛ САНААТАЙГААР МОНГОЛ УЛСАА ХӨГЖҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨЛ БАЙГААСАЙ БИЛЭЭ. ХОРЧИНГУУД ХОР НАЙРУУЛАХАА БОЛИОРОЙ, ТА НАРЫН ЛУЙВАР ХУУЛИЙН ӨМНӨ ОЧНО ШҮҮ.

Avatar

Зочин 2020-12-13 43.242.243.172

Өмнөх амлалтандаа хүрч байвал их юм. Худлаа сүрхий хүн болох гэж ядах юмаа.

Avatar

Зочин 2020-12-13 69.138.228.195

Баян-Өлгийн аймгийн төвийн 57 баг болгонд лалын сүм байгуулж байгаа энэ аюултай бүтцийг төр засаг зогсоохгүй байнаа? Шашин шүтлэгийг хорихгүй боловч ийм хэтэрхий даварсан эрх чөлөөг буруугаар ашиглаж (abuse) байгаа үйлдэл юм. Аймаг сумын түвшинд байгуулж болох боловч багийн түвшинд байгуулахыг эрс хориглох ёстой. Засаг захиргааны анхан шатны нэгж бүрт лалын сүм байгуулж байгаа нь давхар паралел засаглал үүсгэж бусад шашин эс шүтэх эрхээ эдлэж байгаа иргэдийн эрхэнд халдаж дарамтлах өдөр тутмын а

Avatar

мэргэн 2020-12-13 203.91.115.53

ОЛОН УЛСЫН ТОМ ХУРАЛД ҮГ ХЭЛСЭН БАЙНА Ш ДЭЭ МӨН АГУУ ЮМАА

Avatar

Зочин 2020-12-13 43.242.243.172

Бас монгол бичгийн хичээл зааж ч байх шиг ккк. Тоон дотор үсэг явж байна гэдэг шиг.

Avatar

Zochin 2020-12-13 103.212.118.155

Surhii hun boloh geed yaah ve, jinig ulsiig toloolj baigaa n medegdchihne. Zugwer daruu l baisan deer

Avatar

Зочин 2020-12-13 192.82.75.69

хүнтй бичиж өгсөнийг үсэглэж гацаж уншсан гээч юун үг хэлэх наадах чинь юу уншсан аа ч ойлгоогүй сууж байгаа

Avatar

Зочин 2020-12-13 43.242.243.172

Түгдрээд ч болсон уншиж чадаж байгаа нь их юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж