Яг л 1999 он шиг бүжиглэхэд бэлэн үү, учир нь дуучин Бритни өчигдөр/2020.12.12/ Backstreet boys BSB хамтлагтай хамтран “Matches” нэртэй шинэ дуу цацжээ. Бритни Спирс нутгийн цагаар баасан гаргийн өглөө шинэ дуугаа цацмагцаа өөрийн твиттер дээр “Сайн найзууд болох BSB хамтлагтай хамтарсан шинэ дуу цацагдлаа. Та бүхний санал бодлыг сонсохыг тэсэн ядан хүлээж байна” хэмээн жиргэсэн байна.
Хамтлагийнхан ч мөн твиттер дээрээ “Ямар гайхалтай өдөр вэ. Бид хоорондоо ингэж хамтрахыг 20 жил мөрөөдөж, хүлээсээр ирсэн юм. Эцэст нь өнөөдөр ийнхүү хамтарсан дуугаа олонд хүргэж байна” хэмээжээ.
Хамтарсан уран бүтээлч нар нь хэдий дээр үеийнх боловч тэдний уран бүтээл цоо шинэ болжээ хэмээн хүмүүс ам сайтай байгаа аж. Бритни Спирс 2016 оны “Glory” цомгоо дахин бүтээж байгаа билээ. Тиймдээ ч сүүлийн үед уг цомгийнхоо хэд хэдэн уран бүтээлийг шинэчлэн бүтээж байгаа юм. Тухайлбал, дээрх цомогт багтсан “Swimming in the stars” дууг тэрбээр өнгөрсөн долоо хоногт төрсөн өдрөөрөө дахин дуулсан билээ. Түүний шүтэн бишрэгчид ч шинэ уран бүтээлүүдийг нь сайшаан дэмжсэн бөгөөд улмаар “Glory” цомог iTunes-ийн шилдэг арван цомгийн жагсаалтад эргэн дэвшсэн байна.
Эх сурвалж: VARIETY
/*-*/ 2020-12-13 49.0.212.165
Энэ хөгшчүүл чинь одоогийн гачин юмнуудын хажууд жинхэнэ бут авч байсан 90-ээд оны поп одод шүү дээ, одооны гачин юмнууд бол ёстой нохойн баас, муурын шээс
Зочин 2020-12-13 202.21.109.106
Хөгшчүүл нийлж дуулаа юу кккк
Зочин 2020-12-13 202.179.27.21
Пөөх манай үеийн Бритни Спирс одоо хүртэл дуулсаар бгам у. Мундаг юм а. Клип нь байна уу харий л да.
төмөр 2020-12-13 202.55.191.205
гоё шүү
Зочин 2020-12-13 122.201.31.139
дэмий дэмий
Зочин 2020-12-13 202.21.98.238
UNEHEER AMJHAA BAIJ DEE… OLD TIMERS…