Баярласан сэтгэлээ видеогоор илгээх сайт нээгджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Баярласан сэтгэлээ видеогоор илгээх сайт нээгджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Баярласан сэтгэлээ видеогоор илгээх сайт нээгджээ

Хүмүүс бие биедээ баярлаж талархсан сэтгэгдлээ илэрхийлж, ил захидал илгээдэг байсан бол одоо зүгээр энгийн мэссэж бичээд л болчихдог болсон.

Харин үүнийг илүү сэтгэл шингэсэн, тухайн хүндээ урам өгөхүйцээр илэрхийлэх боломжийг олгох thankview.com сайт үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Уг сайтад гишүүн болж бүртгүүлээд та өөрийн хүссэн өмнөтгөл зураг видеоноос сонгон үргэлжлүүлэн өөрийн биеэр сэтгэлийн үгээ хэлэх боломжтой юм.

Мэндчилгээний видеог цахим шуудангаар илгээн, нээх товчлуурыг дарах үед мэндчилгээ нь тоглогдож эхлэх аж.

Т.МӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс