2020 оны Алтан бөмбөгийн эзэн Н.Наранболд

Хуучирсан мэдээ: 2020.12.13-нд нийтлэгдсэн

2020 оны Алтан бөмбөгийн эзэн Н.Наранболд

2020 оны Алтан бөмбөгийн эзэн Н.Наранболд

Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг – 2020" ёслолын ажиллагаа өчигдөр /2020.12.12/ анх удаагаа Виртуал хэлбэрээр орон даяар шууд хүрлээ. Зургаа дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдсан "Алтан бөмбөг" ёслолын арга хэмжээнд Азийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Шэйх Салман Бин Халифа, Боруссиа Дортмунд багийн тоглогч асан Карл Хайнц Ридл, FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны хөлбөмбөгийн хөгжил хариуцсан захирал, Арсенал багийн дасгалжуулагч асан Арсен Венгер нар мэндчилгээ дэвшүүлсэн юм.

2020 ОНЫ “ШИЛДЭГ ШҮҮГЧ” Б.ХАШ-ЭРДЭНЭ

МХБХ-ны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг 2020” Виртуал ёслолын ажиллагааны “Алтан шүгэл” номинацийн эзнээр ОУХБХ-ны шүүгч, АХБХ-ны Элит шүүгч Б.Хаш-Эрдэнэ тодров.

Үндэсний дээд лиг 10, Үндэсний нэгдүгээр лигийн 10 багийн ахлагч, ахлах дасгалжуулагчдаас санал авч “Алтан шүгэл” номинацийн эзнийг тодруулахад Б.Хаш-Эрдэнэ 99 оноо авч тэргүүлсэн. ОУХБХ-ны шүүгч Д.Түмэнбаяр 68, ОУХБХ-ны шүүгч, АХБХ-ны Футзалын элит шүүгч Р.Жаргалсайхан 54 оноо авч шилдэг гуравт шалгарчээ.

ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ В.МӨНХЖАРГАЛ

Эмэгтэйчүүдийн лигийн аварга “Дэрэн” клубийн дасгалжуулагч В.Мөнхжаргал 2020 оны “Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч”-аар шалгарав.

В.Мөнхжаргал нийт 113 оноо авч тус номинацын эзэн болсон бол “Туулын Том Тулнууд” багийн дасгалжуулагч Г.Тулгабаяр 85 оноо, “Арвис” багийн дасгалжуулагч Г.Өнөбаяр 63 оноо авчээ.

ОНЫ ШИЛДЭГ ФУТЗАЛЫН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ С.ЭРДЭНЭ-ОЧИР

“Алтан бөмбөг” ёслолын ажиллагаанд шинээр нэмэгдсэн “Оны шилдэг футзалын дасгалжуулагч” номинацын анхны ялагчаар “Унаганууд” клубийн дасгалжуулагч С.Эрдэнэ-Очир шалгарав.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагч 115 оноо цуглуулж “Шилдэг футзалын дасгалжуулагч”-аар тодорчээ. “Арвис” клубийн дасгалжуулагч Л.Банзрагч 67, “Хараацай” клубийн дасгалжуулагч Н.Баттулга 61 оноог тус тус авчээ.

ШИЛДЭГ ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧ Б.ГАРЬДМАГНАЙ

Үндэсний дээд лигийн аварга “Атлетик 220” клубийн ахлах дасгалжуулагч “Алтан бөмбөг 2020” Виртуал ёслолын ажиллагааны “Оны шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” номинацын эзэн болов.

Б.Гарьдмагнай нийт 199 оноотойгоор шилдэг дасгалжуулагч болсон бол “Улаанбаатар” клубийн дасгалжуулагч Б.Ганбат 99, “Хангарьд” клубийн дасгалжуулагч С.Пүрэвсүх 89 оноог тус тус авчээ.

МХБХ-ны оны шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг МХБХ-ны Техникийн захирал Хатем Соусси хүртэв.

ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТОГЛОГЧ Н.ДЭЛГЭРЗАЯА

Туулын Том Тулнууд клубийн Н.Дэлгэрзаяа 2020 оны "Шилдэг эмэгтэй тоглогч"-оор шалгарав.

Шилдэг эмэгтэй тоглогчийн төлөөх өрсөлдөөн тун сонирхолтой өрнөсөн бөгөөд ялагч Н.Дэлгэрзаяа 39 оноогоор тэргүүлсэн. Харин түүнтэй хамт шилдэг гуравт үлдсэн Ө.Ундрах 37 оноо, Э.Энхмаргад 35 оноо авсан юм.

ОНЫ ШИЛДЭГ ФУТЗАЛЫН ТОГЛОГЧ О.ОЮУНБОЛД

Футзалын дээд лигийн мэргэн бууч, нэг тоглолтод 20 гоол оруулж рекорд тогтоосон “Монголын тэмүүлэл” клубийн О.Оюунболд 2020 оны “Шилдэг футзалын тоглогч” номинацын эзэн болов.

О.Оюунболд футзалын дээд лигийн 11 багийн ахлагч, ахлах дасгалжуулагчдаас нийт 52 оноо цуглуулж шилдэг тоглогчоор тодорлоо. Түүнтэй хамт шилдэг гуравт үлдсэн “Унаганууд” клубийн тоглогч Э.Пүрэвдорж 42, “Арвис” клубийн тоглогч А.Тэмүүлэн 39 оноо авсан юм.

ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТОГЛОГЧ Н.НАРАНБОЛД

“Алтан бөмбөг” ёслолын ажиллагааны хамгийн өндөр хүлээлттэй байдаг “Оны шилдэг эрэгтэй тоглогч” номинацын эзнээр “Атлетик 220” клубийн довтлогч, үндэсний дээд лигийн мэргэн бууч Н.Наранболд тодров.

Н.Наранболд нийт 121 оноо авч 2020 оны Монголын шилдэг хөлбөмбөгчин боллоо. Түүнтэй хамт шилдэг гуравт үлдсэн “Дэрэн” клубийн тоглогч А.Дөлгөөн 47 оноо, “Атлетик 220” клубийн тоглогч А.Тэмүүжин 33 оноо авчээ.

2020 ОНЫ “ШИЛДЭГ ГООЛ”-ЫН ЭЗЭН Н.НАРАНБОЛД

МХБХ-ны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг 2020” Виртуал ёслолын ажиллагааны “Шилдэг гоол”-оор “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболдын “Улаанбаатар сити”-ийн хаалганд оруулсан гоол тодров.

Олон нийтийн санал асуулгаар тодорсон “Шилдэг гоол” номинацад Н.Наранболдын гоолын 620 санал, “Хангарьд” клубийн тоглогч А.Базархүүгийн гоол 616 санал, “Хангарьд” клубийн тоглогч Ц.Мөнх-Эрдэнийн гоол 385 санал авч шилдэг гуравт үлдээд байсан юм.

GOAL

2020 оны “Шилдэг гоол”-ын эзэн Н.Наранболд МХБХ-ны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг 2020” Виртуал ёслолын ажиллагааны “Шилдэг гоол”-оор “Атлетик 220” клубийн довтлогч Н.Наранболдын “Улаанбаатар сити”-ийн хаалганд оруулсан гоол тодорлоо. Олон нийтийн санал асуулгаар тодорсон “Шилдэг гоол” номинацад Н.Наранболдын гоолын 620 санал, “Хангарьд” клубийн тоглогч А.Базархүүгийн гоол 616 санал, “Хангарьд” клубийн тоглогч Ц.Мөнх-Эрдэнийн гоол 385 санал авч шилдэг гуравт үлдээд байсан юм. “Оны шилдэг” гоолын эзэн Н.Наранболдод халуун баяр хүргэж, цаашдынх нь замналд амжилт хүсье.

Posted by Mongolian Football Federation on Saturday, December 12, 2020

МХБХ-ны оны шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслолын ажиллагааны 2020 оны "Бэлгэдлийн 11" тамирчинтай танилцана уу.

"Бэлгэдлийн 11" номинацын эздийг 100 хувь үзэгчдийн саналаар тодруулжээ.

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ /Атлетик 220/

Хамгаалагчид: В.Тэмүүжин /Хангарьд/, Д.Төрбат /Атлетик 220/, Э.Мөнх-Эрдэнэ /СП Фалконс/, Г.Билгүүн/Хангарьд/

Хагас хамгаалагчид: Ц.Мөнх-Эрдэнэ /Хангарьд/, А.Тэмүүжин /Атлетик 220/, Х.Цэнд-Аюуш /СФ Фалконс/, А.Дөлгөөн /Дэрэн/

Довтлогчид: Н.Наранболд /Атлетик 220/, О.Мөнх-Оргил /Дэрэн/

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж