Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг өнөө өглөө 09:00 цагаас нээлээ. Тодруулбал, цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны 14:00 цагаас арванхоёрдугаар сарын 13-ны 09:00 цаг хүртэл Тус аймгаас гарах хөдөлгөөнийг түр хаагаад байсан юм. Өчигдөр /2020.12.12/ Улаанбаатар хотоос зорчигч тээврийн дөрвөн автобус 156 хүнтэй Даланзадгадад очсон. Аймгийн төвөөс гарах хөдөлгөөн хаасантай холбогдуулан орон нутгийн иргэд, оюутан залуусыг Амйгийн онцгой комиссоос бэлтгэсэн тусгаарлах байранд хонуулсан аж.
Цар тахлын халдвар голомтлон гарч буй газраас ирсэн иргэд орон нутгаа халдваргүй, ногоон бүс байлгахын төлөө холбогдох журмыг сахин мөрдөхийг Аймгийн онцгой комиссоос уриалж байна.