Байгууллагуудад өдөр тутам мөрдөх зааварчилгаа хүргүүлжээ | News.MN

Байгууллагуудад өдөр тутам мөрдөх зааварчилгаа хүргүүлжээ

Байгууллагуудад өдөр тутам мөрдөх зааварчилгаа хүргүүлжээ

Байгууллагуудад өдөр тутам мөрдөх зааварчилгаа хүргүүлжээ

Засгийн газраас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулснаар ирэх даваа гаригаас зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээхээр болсон. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөж, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдэгдэл хүргүүлж байгаа аж. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодруулга авлаа.

“Үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа эхлэхийн өмнө ажлын байранд их цэвэрлэгээ хийх, тусгай зөвшөөрөлтэй ахуйн шавьж, мэрэгч устгал, халдваргүйжүүлэлтийн үйлчилгээ эрхлэгч байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх учиртай” хэмээн тэрбээр хэлсэн. Мөн үйлчилгээний танхимын суудлын тоог 30-50 хувиар цөөлөх, нэг ширээнд хоёр хүн суухаар тооцоолон ширээ сандлыг байршуулах,  үйлчлүүлэгч хоорондын зайг 1.5-2 метр байх нөхцөлийг бүрдүүлж ажиллах ёстой гэлээ.

Үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа байгууллагууд шаардлагатай цэгүүдэд гар халдваргүйжүүлэгч байршуулах, халуурсан болон шинж тэмдэг илэрсэн ажилтанг түр тусгаарлах өрөөг гаргах юм байна. Мөн QR кодыг qr.119.mn сайтаас зааврын дагуу хэвлэн авч, иргэдийн орох хэсэгт ил харагдахаар байршуулж бүртгэлжүүлэх, эсвэл qr.ulaanbaatar.mn сайтыг ашиглан зааврын дагуу үйлчлүүлэгчийн иргэний үнэмлэхийн QR кодыг байгууллагын албан хаагч, ажилтан уншуулж бүртгэлжүүлэх ажлыг хийх зэрэг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдөн ажиллах аж.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч, иргэдийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөх зааварчилгаа бүхий мэдэгдлийг дараах хавсралтаас татаж үзнэ үү.

Энэхүү мэдэгдлийн дэлгэрэнгүйг  доорх холбоос хавсралтаас татаж үзнэ үү.

хавсралт.pdf

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bayr 2020-12-12 139.5.217.175

NEG TSEGIIN UILCHILGEE HAMGIIN ERSDELTEI GEJ UZEJ BAIHAD SHILEN HAALT CH BAIHGUI NEEH GEJ BAIDAG ARAI BISH YUMAA ENE SHIIDWERUUD. YAMAR CH HALDWAR HAMGAALAL BAIHGUI.

Avatar

Зочин 2020-12-12 202.21.108.47

НИЙТИЙН ТЭЭВЭРТЭЭ ЗАЙ БАРЬЖ ЗӨВ СУУЖ ЧАДДАГҮЙ МАНАЙХАНД ЭНЭ ЗААВАРЧИЛГАА ҮЛГЭР БИЗДЭЭ.🙃🙃🤪

Avatar

Зочин 2020-12-12 66.181.189.30

заавал тусгай зөвшөөрөлтэй газраар үйлчлүүлэх шаардлага байхгүй. Илүү зардал. Одоо яаж, хэрхэн эргэж хэвийн болох вэ гэсэн асуудал байхад заавал хэн нэгэнд мөнгө төлөх шаардлагагүй баймаар.

Avatar

бөбөөчин 2020-12-12 49.0.212.165

Үсчинг нээ, гоо сайхан маникьюр энэ тэр гэсэн маягтай юмнуудыг биш зөвхөн үсчинг нээ!

Avatar

Зочин 2020-12-12 43.242.243.78

орк үсчин авгай нар хэзээ ариутгал цэвэрлэгээ хийж, халдвар хамгааллын дэглэм баримталдаг бсан юм. Өөрсдөө ч маск зүүдэггүй, самаа ч ариутгадаггүй биз дээ. Балиар хар алчуураар толгой арчих гээд сэжгийн.

Avatar

Зочин 2020-12-12 202.9.46.208

sonin l yumdaa

Avatar

Зочин 2020-12-12 202.55.188.103

Restaurant, hoolnii gazar, cafe neeh hereggui baisiim daa, hamgiin ih ersdeltei gazar yum chin barag hamgiin suuld l neeh baisiim. Odoo tegeed negent iim teneg shiidver gargasnaas hoish dotor suuj idehgui zuvhun avch yavahaar zohitsuulbal deer shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж