Баянхонгорын цагдаа нар угаартаж, осгосон хоёр хүний амь аварчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.12-нд нийтлэгдсэн

Баянхонгорын цагдаа нар угаартаж, осгосон хоёр хүний амь аварчээ

Баянхонгорын цагдаа нар угаартаж, осгосон хоёр хүний амь аварчээ

Баянхонгор аймгийн Баянговь сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид хүний амь нас аварчээ. Тодруулбал, Баянхонгор аймагт оршин суух 58 настай эмэгтэй, 17 настай охины хамт гэртээ угаартан, осгож, үе мөч нь хөшсөн байсныг өнөөдөр /2020.12.12/ 13.00 цагийн орчимд аварч, эмнэлэгт хүргэж өгсөн байна.

“Энэ айл хаалгаа онгойлгохгүй байна” гэж иргэн хандсаны дагуу цагдаагийн алба хаагчид шалгаж үзэхэд хоёр хүн угаартаж, осгон, үе мөч нь хөшсөн байсныг тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Оргилболд, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Балжинням нар анхан шатны тусламж үзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгч, амь насыг нь аварсан байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж