Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг бууруулсантай холбоотойгоор Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэргийг бууруулах тухай” 209 дүгээр тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Үүний дагуу ирэх даваа гаригаас зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээхдээ эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийг сахин мөрдөж ажиллах талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр /2020.12.12/ мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тус газрын Хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэл өгөхдөө “Нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан. Үүний дагуу ирэх Даваа гаригаас 34 төрлийн аж ахуй нэгж, байгууллагын үйл ажиллагаа эхэлнэ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эдгээр байгууллагуудад хяналт шалгалт хийж, мэдэгдэл хүргүүлнэ.
Тухайлбал, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа эхлэхийн өмнө мэргэжлийн байгууллагаар ариутгал хийлгэж, их цэвэрлэгээ хийсэн байх шаардлагатай. Мөн ажилчдаа сайн дурын шинжилгээнд хамруулахыг зөвлөж байгаа. Нийтийн хоолны газрууд суудлаа 30-50 хувь багасгаж, ширээ хоорондын зай хоёр метр байх, нэг ширээнд хоёр хүн сууна.
Мөн үйлчилгээний байгууллагууд нэг ээлжиндээ хэчнээн хүн хүлээн авахаа тооцож, хоорондын зайг сайн барих хэрэгтэй. Мөн QR кодыг татан авч, танхимд ил байршуулах шаардлагатай. Мөн аж ахуй нэгжүүд ямар нэгэн шинж тэмдэгтэй иргэнийг түр тусгаарлах тусгай өрөө бэлтгэнэ” гэв.
Ирэх даваа гаригаас ажиллаж эхлэх үйлчилгээний байгууллагуудын мөрдөх халдвар хамгааллын нийтлэг түр заавар, зарим үйлчилгээнд тавигдах тусгай нөхцөл шаардлага:
А.СҮРЭН
Холбоотой мэдээ