Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг түр хаалаа | News.MN

Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг түр хаалаа

Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг түр хаалаа

Өмнөговь аймгаас гарах хөдөлгөөнийг түр хаалаа

Өмнөговь аймгийн Булган, Мандал-овоо, Даланзадгад, Цогт-овоо, Манлай сумдын нутгаар өнөөдөр /2020.12.12/ хүчтэй цасан шуурга шуурахыг аймгийн Ус, цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлжээ.

Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан Өмнөговь аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб хуралдаж, хөдөлгөөн түр хягаарлах шийдвэр гаргалаа. Үүний дагуу 2020 оны арванхоёрдугаар сарын 12-ны 14:00 цагаас арванхоёрдугаар сарын 13-ны 09:00 цаг хүртэл аймгийн төв болон сумаас гарах хөдөлгөөнийг түр хаагаад байна.

Цасан шуургатай үзэгдэх орчин хязгаарлагдсан тул болзошгүй аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна. Хөдөлгөөний хязгаарлалттай энэ үед орон нутгийн замд зорчихгүй байж, хэрэв зайлшгүй шаардлагаар хол, ойрын замд явах тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, шатахууны нөөцийг сайтар хангаж, замын хөдөлгөөнд дүрмийн дагуу оролцохыг анхаарууллаа.

А.СҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

л 2020-12-12 66.181.179.118

Корона вирус тархсан энэ цаг үед онц шаардлагагүй бол хот, орон нутаг хоорондын хөдөлгөөнийг багасгах хэрэгтэй. Иргэд ч гэсэн ухамсартай баймаар байна, өөрөөс нь гадна өчнөөн олон хүн өвчин тусна гэдгийг ухамсарлах хэрэгтэй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж