Германы алдарт “Байерн Мюнхэн” клуб өнгөрсөн шөнө талбайдаа Италийн “Ювентус”-ыг хүлээж авч, 4:2-оор буулгаж авсан билээ. Тэгвэл энэ тоглолтын 90 дэх минутад “Байерн”-ы довтлогч Томас Мюллер маш чухал гоол оруулж, тэнцүүлсэн. Тэрбээр тоглолтын дараа өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна.
Мюллер “Бид эхлээд төлөвлөснөөрөө тоглож чадаагүй. Гэхдээ л энэ үнэхээр галзуу тоглолт байлаа. “Ювентус”-ын хамгаалалт үнэхээр нягт байсан болохоор би хааяа л бөмбөгөнд хүрч байлаа. Хэдийгээр бид эхлээд гоол алдсан ч гэсэн хамгаалж тоглоогүй. Энэ нь үр дүнгээ өглөө” хэмээн ярьжээ.
ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn