УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг суллажээ

Хуучирсан мэдээ: 2020.12.12-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг суллажээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг суллажээ

УИХ-ын гишүүн асан Д.Гантулга өчигдөр /2020.12.11/ 409 дүгээр хорих ангиас суллагдсан байна. Тэрбээр тус ангиас суллагдсан найман хүний нэг нь байжээ. Түүнд өнгөрөгч 2019 оны арваннэгдүгээр сарын 12-нд Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс холбогдох эхний хэрэгт нэг жил дөрвөн сар, хоёр дахь хэрэгт найман сар нийт хоёр жилийн хорих ял оноосон.

Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хоёр ч удаа хүчингийн хэрэгт холбогдсон байдаг. Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргасан бол 2018 оны арваннэгдүгээр сарын 27-нд өөр нэгэн эмэгтэй гишүүн асан Д.Гантулга өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн хуулийн байгууллагад хандсан байдаг юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
67
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж