АНУ-ыг ирэх дөрвөн жилд удирдах төрийн тэргүүнээ олон сая америкчууд хэдийнэ сонгосон. Гэвч ирэх 2021 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эсвэл Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден нарын хэн нь тангараг өргөх нь одоо болтол тодорхойгүй байна. Цар тахлаас болж олон сая америкчууд гэрээсээ шуудангаар саналаа өгснөөс болж ялагчийг тодруулахад маргаан үүссэн юм. АНУ-ын хэвлэл мэдээллээр Жо Байденыг ялагч хэмээн цоллосон боловч Дональд Трамп хэд хэдэн мужид саналыг дахин тоолохыг шаардсан. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Трампад ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй байх хангалттай олон шалтгаан байгаа аж.
Юун түрүүнд, Трамп суудлаас буувал шоронд орох эрсдэлтэй бөгөөд хувийн өр нь 400 сая ам.доллар давжээ. Түүнчлэн зарим ажиглагчдын үзэж буйгаар Трампын эго зүгээр л ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа гэнэ. Тэрбээр амьдралдаа анх удаа мөнгөөр шийдвэрлэж чадахгүй сорилттой тулгарсан нь энэ аж. Мөн Трамп АНУ-ын түүхэнд төрийн тэргүүний албыг ганц бүрэн эрхийн хугацаанд л хашсан Ерөнхийлөгч болж үлдэх болчихоод байна. Трамп “Би ялагдагч биш, хэзээ ч тийм байхгүй” хэмээн мэдэгдэж байв.
Эх сурвалж: Hollywood Gossip
Холбоотой мэдээ