Ховд голд живэх шахсан суудлын машиныг татан гаргажээ | News.MN

Ховд голд живэх шахсан суудлын машиныг татан гаргажээ

Ховд голд живэх шахсан суудлын машиныг татан гаргажээ

Ховд голд живэх шахсан суудлын машиныг татан гаргажээ

Ховд голын мөс цөмөрч суудлын автомашин суусан дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, автомашиныг татан гаргасан байна. Тодруулбал, энэ сарын 7-ны өдрийн 22.15 цагт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн “Элсний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т / Ховд голын мөс цөмөрч суудлын автомашин суусан дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, автомашиныг татан гаргасан байна.

Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарч байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нийт нутгаар хүйтний эрч чангарч буйтай уялдаад гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеийнхээс 5-45 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг анхаарууллаа.

Иймд, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BGYUJKH,KNG 2020-12-12 66.181.161.39

Нэг нь сануулаад нөгөө нь годил царайлаад мөн ч хэцүүхэн улсууд шүү дээ Одоо нэг л арга бий Сануулаад байхад зөрчсөн бол түрийвчтэй мөнгөтэй нь ярь , өөр ярих юм байхгүй ГҮЙЦЭЭ

Avatar

Зочин 2020-12-12 98.33.93.32

Монгол улс жолоочгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд орохыг хориглох цаг болжээ

Avatar

Зочин 2020-12-12 202.179.24.25

Хэлж анхааруулсаар байхад ингэж явдаг хөдөөнийхнөөс гаргасан зардлыг нь төлүүлж Онцгой байдлын дансанд хийлгэ

Avatar

АРДУУД 2020-12-12 150.129.140.47

Татвар төлөгчийн мөнгө .ийм нөхдөөр төлүүлж байх хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-12 64.53.213.82

teneg maluudiig mashintai ni ilgeechihgui yasiin gol moson deeguur b** zorch geed baihad tuveg udaad malnaasaa dor novshnuud yumaa

Avatar

/*-*/ 2020-12-12 49.0.212.165

Хөдөөний хөлдүү хар мунхаг оркууд төр засагт мөн ч их гай балаг тарих юм даа

Avatar

Зочин 2020-12-12 66.181.178.14

ОРКууд мөн ч их ажил удах юмдаа.

Avatar

Зочин 2020-12-12 122.201.21.160

ashgui dee tomorbsegeeree gol usiig none buzarlaval yana

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж