Ховд голд живэх шахсан суудлын машиныг татан гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.12.12-нд нийтлэгдсэн

Ховд голд живэх шахсан суудлын машиныг татан гаргажээ

Ховд голд живэх шахсан суудлын машиныг татан гаргажээ

Ховд голын мөс цөмөрч суудлын автомашин суусан дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, автомашиныг татан гаргасан байна. Тодруулбал, энэ сарын 7-ны өдрийн 22.15 цагт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн “Элсний-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, сумын төвөөс зүүн урд зүгт 20 км-т / Ховд голын мөс цөмөрч суудлын автомашин суусан дуудлагаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, автомашиныг татан гаргасан байна.

Иргэдийн  санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарч байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нийт нутгаар хүйтний эрч чангарч буйтай уялдаад гол мөрний мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеийнхээс 5-45 см нимгэн, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгааг анхаарууллаа.

Иймд, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж