Sony виртуал орон зайн төхөөрөмжөө хямд гаргана

Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Sony виртуал орон зайн төхөөрөмжөө хямд гаргана

Виртуал орон зайнд байгаа зүйлсийг харж, видео тоглоомуудыг яг л дотор орсон юм шигээр тоглох, интернэтээр дамжуулан тухайн газрын виртуал хувилбарт зочлох зэрэг олон давуу талыг олгох VR төхөөрөмжийн үйлдвэрлэл ид хүчээ авч байна.

Үүнд фейсбүүк компанийн худалдан авсан “Oculus Rift” анхдагч болон гарч ирсэн ба энэ сарын 28-нд худалдаанд гарах гэж байна. Гэвч энэ нь харьцангуй өндөр үнэтэй, өндөр хүчин чадалтай 1000 ам.доллараас дээш үнэтэй компьютертай хослон ажилладаг нь нийт массыг хамрахад хүндрэл учруулж байгаа юм.

Харин Sony компанийн виртуал орчны “Playstation VR” төхөөрөмж ирэх 10 дугаар сард 399 ам.доллараар худалдаанд гарахаар болсон байна. Энэ нь бусад өрсөлдөгчдөөсөө 2 дахин хямд үнэ юм.

Мөн Playstation 4 тоглоомын консолтой хосолж ажиллахаараа давуу талтай.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж