Хэнтий аймагт согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

Хуучирсан мэдээ: 2020.12.12-нд нийтлэгдсэн

Хэнтий аймагт согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

Хэнтий аймагт согтууруулах ундаа худалдахыг хориглолоо

Хэнтий аймагт олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, хэрэглэхийг аймгийн хэмжээнд тодорхойгүй хугацаагаар хоригложээ. Аймгийн Шуурхай штаб өчигдөр /2020.12.11/ хуралдаж, аймгийн Засаг даргын А/567 дугаартай захирамж гарсан байна.

Уг захирамжаар Хэнтий аймгийн хэмжээнд:

  • Архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйлчилгээ,
  • Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн,
  • Жагсаал цуглаан,
  • Соёл урлаг, спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ зохион байгуулах,
  • Сургалтын төв,
  • Фитнес, бялдаржуулах төв,
  • Баар, караоке, цэнгээний газар,
  • Компьютер болон биллиард тоглоомын газар,
  • Сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглолоо.

Өөрөөр хэлбэл өмнөх А/545 дугаар захирамжаар дээр дурдсан үйлчилгээг өнөөдрийн /2020.12.11/ 06:00 цаг хүртэл хориглосон байсныг тодорхойгүй хугацааг хориглож, өөрчилсөн байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж