Хэнтий аймагт олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулах, архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, хэрэглэхийг аймгийн хэмжээнд тодорхойгүй хугацаагаар хоригложээ. Аймгийн Шуурхай штаб өчигдөр /2020.12.11/ хуралдаж, аймгийн Засаг даргын А/567 дугаартай захирамж гарсан байна.
Уг захирамжаар Хэнтий аймгийн хэмжээнд:
- Архи, согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэх үйлчилгээ,
- Олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн,
- Жагсаал цуглаан,
- Соёл урлаг, спортын арга хэмжээ, үзвэр үйлчилгээ зохион байгуулах,
- Сургалтын төв,
- Фитнес, бялдаржуулах төв,
- Баар, караоке, цэнгээний газар,
- Компьютер болон биллиард тоглоомын газар,
- Сүм хийд, шашны байгууллагын үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хориглолоо.
Өөрөөр хэлбэл өмнөх А/545 дугаар захирамжаар дээр дурдсан үйлчилгээг өнөөдрийн /2020.12.11/ 06:00 цаг хүртэл хориглосон байсныг тодорхойгүй хугацааг хориглож, өөрчилсөн байна.
А.СҮРЭН