Өмнөд Солонгост нэг өдөрт 950 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2020.12.12-нд нийтлэгдсэн

COVID-19

Өмнөд Солонгост нэг өдөрт 950 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Өмнөд Солонгост нэг өдөрт 950 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Өмнөд Солонгост сүүлийн 24 цагийн хугацаанд covid-19-ийн 950  шинэ тохиолдол бүртгэгдсэн нь тус улсад анхны тохиолдол илэрснээс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Үүнээс өмнө хоёрдугаар сарын 29-нд 909 шинэ тохиолдол бүртгэгдэж байв. Баасан гаригт тус улсад 689 шинэ тохиолдол бүртгэгдсэн ба нэг хоногийн дараа энэ тоо даруй 250-аар нэмэгдэв.

Эдгээрийн 928 нь дотоодын халдвар бол үлдсэн нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн халдвар ажээ. Ингэснээр тус улсад нийт халдвар авсан хүний тоо 41,736 болж байна. Харин нас баралт зургаагаар нэмэгдэж, 578 болжээ.

Сөүл орчимд бүртгэгдэж буй халдвар нийт халдварын 70 орчим хувийг бүрдүүлж байгаа ба ихэнх халдварын тохиолдлууд нь сүм, эмнэлгүүд дээр гарсан багц халдварын ойрын хавьтлуудаас илэрч байна. Мөн хорио цээрийн дэглэм зөрчин олуулаа цугларах нь халдвар тараах томоохон хүчин зүйл болж буйг тус улсын эрүүл мэндийн байгууллагууд анхааруулжээ. Түүнчлэн халдварын тархалт ийнхүү эрчимжиж буй өвлийн улирлын хуурай, сэрүүн цаг уур болон хүмүүсийн дархлаа суларсантай холбоотой гэж гэж үзэж байна. Тус улсад эмнэлгийн ор хүрэлцэхээ больж байгаа тул нийслэл Сөүл хотод ачааны чингэлэгүүдэд ор засч, түр эмнэлэг байгуулж эхэлсэн билээ.

Эх сурвалж: KOREA TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж