Хуучирсан мэдээ: 2016.03.17-нд нийтлэгдсэн

Голомт банк нь банкны хэрэгцээ шаардлага, онцлогт тохирсон Enterprise Resource Planning системийн “Санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн модуль”-ийг нэгдүгээр ээлжинд буюу 2016 оны 4 дүгээр сарын 1-ээс 2016 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нэвтрүүлэх, хоёрдугаар ээлжинд 2016 оны сүүлийн хагаст “Хүний нөөцийн модуль”-ийг төлөвлөн эхлүүлэх, улмаар дунд хугацаанд байгууллагын дотоод үйл ажиллагаанд бүрэн ашиглагдах цогц ERP системийг үе шаттайгаар хамтран нэвтрүүлэх ур чадвар, туршлага бүхий нийлүүлэгч компанийг сонгох нээлттэй тендерт оролцохыг урьж байна.

Тендерийн баримт бичгийг 2016 оны 3 дугаар сарын 16-ны 09:00 цагаас эхлэн 2016 оны 3 дугаар сарын 23-ны 18:00 цагийн хооронд тараана. Тендерийн материалыг авахдаа Голомт банкны  /1105113167 – ГОЛОМТ БАНК/ тоот дансанд компанийн нэрээ гүйлгээний утганд бичиж 20,000 төгрөгийг тушаах ба дараах хаягаар хандана уу. 

Хаяг:

Голомт банкны Төслийн удирдлагын хэлтэс,

Голомт банкны төв байр, Их эзэн Чингис хааны талбай – 5

Утас: 70111646  /дотуур:1751/

И-мэйл: pmo@golomtbank.com

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичигт заасны дагуу бүрдүүлэх материалыг бүрэн зөв бүрдүүлж, 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн өглөөний 10:00 цагаас өмнө дээрх хаягаар хүлээлгэн өгнө.

Голомт банк, Тендерийн комисс

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж