Хятад улс нислэгийн багийнхныг живх өмсөхийг зөвлөжээ | News.MN

Хятад улс нислэгийн багийнхныг живх өмсөхийг зөвлөжээ

Хятад улс нислэгийн багийнхныг живх өмсөхийг зөвлөжээ

Хятад улс нислэгийн багийнхныг живх өмсөхийг зөвлөжээ

Covid-19 цар тахлын тархалт эрчимжиж буй энэ үед дэлхийн агаарын тээврийн салбарынхан нислэгийн багийнхныг аюулгүй байлгах арга замыг эрэлхийлсээр байна.

Хятадын иргэний нисэхийн ерөнхий газар (CAAC) арваннэгдүгээр сарын 25-нд нислэгийн үед мөрдөх журамдаа өөрчлөлт оруулж, нисэх багийнхан Covid-19 халдвараас сэргийлэхийн тулд нислэгийн туршид живх хэрэглэх зөвлөмжийг нэмжээ.

Уг зөвлөмжид өндөр эрсдэлтэй улс орнууд руу нислэг үйлдэж буй нислэгийн багийнхан нэг удаагийн бээлий, эмнэлгийн маск, нүдний шил, нэг удаагийн хамгаалалтын хувцас, малгай, гутлын улавч хэрэглэхээс гадна онгоцны ариун цэврийн өрөө ашиглахаас зайлсхийж живх хэрэглэх ёстой хэмээн дурдсан байна.

Онгоцны ариун цэврийн өрөө бол халдвар авах хамгийн өндөр эрсдэлтэй газруудын нэг тул ийм зөвлөмж гаргажээ. Японы агаарын тээврийн “ANA” компани энэ оны эхээр гар хүрэхгүйгээр ашиглаж болох ариун цэврийн өрөөний шинэ загварыг туршиж эхэлсэн бол “Boeing” компани нь ариун цэврийн өрөөний нянг хүн ороод гарах бүрт 99.9 хувь устгах хэт ягаан туяаны технологийг нэвтрүүлээд байгаа билээ.

Эх сурвалж: CNN, RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mgl 2020-12-12 64.119.23.54

hyatad delhiig suiruuleh shahlaa, nuhun tulbur tuluulbel yamar ve?

Avatar

Зочин 2020-12-12 192.82.75.151

Живхтэй яаж ажиллах вэ дэ.кккк.Японы арга хэмжээ зүгээр юм бн99.9% ариутгагч.

Avatar

Зочин 2020-12-12 122.201.21.42

Идэшээ эрс багасгаад витаминаар орлуулаад үзээд байж дээ! Ккк!

Avatar

Зочин 2020-12-12 64.119.26.10

Бас нислэгийн өмнө 24 цаг, цаашлан нислэгийн турш мацаг барих шаардлагатай, гэж нэмэхгүй бол тун ч хэцүүдэх нь дээ….. Эрүүл саруул, идэр чийрэг эрэгтэй эмэгтэй хүмүүс живх өмссөн ч тэндээ бие засчихаад хэнэггүй яваад байж чадах уу?

Avatar

/*-*/ 2020-12-12 49.0.212.165

Нисгэгчид памперсандаа олон цагаар шээгээд баагад холилдвол онгоцонд хэн нэг хүн нялх хүүхэд шиг хуурайлж өгч ббгс хошыг нь угааж өгөх ажилтай болно

Avatar

Зочин 2020-12-12 202.9.46.121

Тэгэдэ олон цагийн нислэгийн үеэр живхэндээ хүндрээд хүүхэд шиг ба а с тайгаа зууралдаад явах юм байх даа?

Avatar

Зочин 2020-12-12 202.9.40.85

Онгоцны ариун цэврийн өрөөний нян нь их өнгөлөг юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж