“Даваа гаригт байгууллагын бүх ажилчид нэг дор цугларч болохгүй”

Хуучирсан мэдээ: 2020.12.12-нд нийтлэгдсэн

“Даваа гаригт байгууллагын бүх ажилчид нэг дор цугларч болохгүй”

“Даваа гаригт байгууллагын бүх ажилчид нэг дор цугларч болохгүй”

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр тус яамны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэхдээ “Арванхоёрдугаар сарын 14-нөөс эхлэн үйлдвэр худалдаа, олон байгууллагын үйл ажиллагаа эхэлнэ. Тиймээс аж ахуй нэгж, байгууллагууд ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг сайтар сахих хэрэгтэй. Ажилчид эхний ээлжинд ширээ, сандалаа ариутгах, бүх хэрэглэдэг зүйлээ угааж цэвэрлээрэй. Дараагаар нь өрөө тасалгаандаа хоёр цаг тутамд агаарын солилцоо хийж,  ажилчид хоорондын зайг 1.5-2 метрийн зайд байрлуулан 3-4 ээлжээр зохицуулж, бүх ажилчдынхаа гуравны хоёрыг цахимаар ажиллах боломжоор бүрэн хангах хэрэгтэй.

Албан тасалгаандаа гаднаас хүн оруулахгүй, албан бичиг цаасыг цахимаар болон утсаар хийж байх шаардлагатай. Ажилчдаа богиносгосон цагаар, ээлжээр  ажиллуулах шаардлагатай. Учир нь өөр өөр орчинд байсан хүмүүс нэг дор цуглаж, амьсгалын замаар дамжих халдварыг бие биедээ тараах эрсдэлтэй байдаг учраас нэг өдөр зэрэг ажилдаа ирэх нь өндөр эрсдэлтэй. Тиймээс албан байгууллага дотоод зохион байгуулалтыг сайн хийх хэрэгтэй. Ажил эхлэх цагаар биеийн халууныг хэмжиж, ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрсэн бол ар гэрт нь буцаана. Зөвхөн амны хаалттай хүнд үйлчилж, байгууллагад спиртэн суурьтай гар ариутгагч байрлуулж, Covid-19-өөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг байршуулна.

Мөн ажилчдынхаа дархлааг дэмжиж витаминжуулж, албан хаагчдаа дарамтад оруулж, стресстүүлэхгүй байх, хамт олны эерэг уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй. Ялангуяа, үйлчилгээний байгууллагууд агааржуулалтыг маш сайн хийсэн байх шаардлагатай. Мөн гаднаас орж ирсэн хүмүүсийн бөөгнөрүүлэхгүй байхын тулд зай барих тэмдэглэгээг хийж, гаднаас орж ирж буй хүмүүсийг ээлж дараатай оруулах арга хэмжээг авна. Хоолны газрууд 1.5-2 метрийн зайтай сууж хоол идэхээс гадна хоолны хүргэлтээр ажиллах хэрэгтэй” гэдгийг хэллээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж