"Нийслэлийн Гаалийн газрын 150 ажилтнаас шинжилгээ авсан"

Хуучирсан мэдээ: 2020.12.12-нд нийтлэгдсэн

COVID-19

"Нийслэлийн Гаалийн газрын 150 ажилтнаас шинжилгээ авсан"

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Friday, December 11, 2020

Эрүүл мэндийн яамнаас Covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээлэл /2020.12.12/ хийлээ.


Өчигдөр /2020.12.11/  нийт 17529  хүнд шинжилгээ хийсэн. Үүнд,  нэг хүнд Covid-19 илэрсэн. Энэ хүн нь ХӨСҮТ-ийн сувилагч юм. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд Covid-19-ийн халдварын 906 тохиолдол батлагдсанаас дотоодын халдвар 454 болж байна. Үүнээс эдгэрсэн 384 хүн, ажиглалтад 30, гэрийн ажиглалтад 32, ажиглалтын хугацаа дууссан 322 хүн байна.

Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дорноговь, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Архангай аймгуудад сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Ингэснээр Улаанбаатарт батлагдсан тохиолдол 138, Сэлэнгэ 208, Дархан-Уул 45, Орхон 25, Архангай гурав, Говьсүмбэр дөрөв, Дорноговь 31 бүртгэгдээд байна.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 513 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Батлагдсан тохиолдлуудаас биеийн байдал нь маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 77 хүн, хөнгөн 430 хүн байна. Үүнээс ХӨСҮТ-д маш хүнд хүн байхгүй. Нийт 162 хүн эмчлүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 213 хүн байгаагаас 81 настай  нэг хүн маш хүнд байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 13 тохиолдол эмчлүүлж байна. Хан-Уул дүүргийн эмнэлэгт хөнгөн 125 хүн эмчлүүлж байгаа.

Улаанбаатар хотод ойрын хавьтлын 1186 хүний тусгаарлаж, шинжилгээ авснаас 833 хүн нь 3-4 удаагийн PCR шинжилгээ өгч, 14 хоногийн хугацаа дуусаад, гэрийн ажиглалтад гарсан. Одоо 353 ойрын хавьтал тусгаарлагдан, шинжилгээнд хамрагдаж байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.

Улаанбаатарт өвчлөл бүртгэгдсэн дүүрэг, хороодыг танилцуулбал,

  • Баянгол дүүрэг-34
  • Баянзүрх дүүрэг -27
  • Сүхбаатар дүүргийн -26
  • Сонгинохайрхан-22
  • Хан-Уул-20
  • Чингэлтэй-найм
  • БНД- 4 хороонд нэг тохиолдол тус тус бүртгэгджээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд батлагдсан нэг тохиолдол бүртгэгдсэн. Өмнөх өдрөөс зургаан тохиолдлоор бага халдвар бүртгэгдсэн таатай мэдээтэй байна. Бид Covid-19-ийг илрүүлэх тандалт судалгааг гурван чиглэлээр хийж байгаа. Нэгдүгээрт, тохиолдолд суурилсан бол хоёрдугаарт эмнэлэгт, гуравдугаарт лабораторит суурилсан тандалтыг хийж байна. Лабораторийн цэгээр нийт 378.541 хүнийг хамруулсан. ЗӨСҮТ-ийн баг нийслэл болон Сэлэнгэ аймгийн 46 объектод эцсийн халдваргүйтгэл хийсэн. Мөн Өмнөговь аймгийн Гашуунсухайтад 384 хүн, Дорноговь аймгийн Замын-Үүдэд 450 хүнд шинжилгээ хийсэн.  Эдгээрт вирус илрээгүй. Тусгай дугаарын долоон утсанд нийт 7257 хүн хандаж, зөвлөгөө авсан.

“ХӨСҮТ-ИЙГ БҮХЭЛД НЬ ТУСГААРЛААГҮЙ”

Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулсныг хүргэе.

-Амгалан гаалийн ажилтан болон хүүгээс нь Covid-19-ийн халдвар илэрсэн. Тэдний ойрын хавьтлуудыг илрүүлж, тусгаарласан уу?

А.Амбасэлмаа: Амгалан гаалийн газрын талбай дээр хяналт хийдэг байцаагчаас өчигдөр Covid-19 илэрсэн талаар мэдээлсэн. Бид тандалт судалгааг эрчимтэй илрүүлж, ойрын 58 хүн, хоёрдогч хавьтал 100 орчим хүнийг илрүүлж шинжилгээ авсан. Одоогоор вирус илрээгүй байна. Мөн нийслэлийн Гаалийн газрын 150 ажилтныг өнөөдөр шинжилгээнд хамруулсан. Нийт 200 гаруй хүн байгаа.

-Гаалийн ажилтан хаанаас халдвар авсан юм бэ. Голомтыг нь тогтоосон уу. ХӨСҮТ-ийн төвийг бүхэлд нь тусгаарласан гэдэг мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

А.Амбасэлмаа: Бид гаалийн ажилтны голомтын цар хүрээг тогтоосон. Шинжилгээ авах ёстой хүмүүсийг шинжилгээнд хамруулж, тусгаарласан. Энэ халдвар агаар дуслын замаар дамждаг. Бид энэ халдварын талаар анхааруулж, зөвлөж байгаа. Улаанбаатар хот бол халдварын голомт. Тийм учраас бид эгзэгтэй цэгүүдэд өргөжүүлсэн тандалтын хийж байгаа ч энэ явцад ганц нэг тохиолдол илрэх магадлалтай. Бид бусад улсуудыг арван сарын хугацаанд ажиглаж, хамтран туршлага судалж байсан. Цар тахлын нөхцөлд бүх хавьтлуудыг тусгаарлахаад бусдаас нь вирус илрэхгүй гэж хэлж болохгүй. Яагаад ийм хүмүүс гардаг вэ гэхээр батлагдсан тохиолдол хавьтлаа хэлэхгүй байх тохиолдол бий. Нэг халдвар гарсны төлөө Монгол Улс дотооддоо халдвар алдчихлаа гэж ойлгож болохгүй. Ингэснээр халдвар авсан иргэд маршрутаа хэлэхгүй нуух тохиолдол гарч байна.

ХӨСҮТ-өөс мэдээлэл нуухгүй. Бид өдөр бүр нойр хоолгүй ажиллаад, хүмүүсийг тодорхой зарлаж байгаа. ХӨСҮТ-ийг бүхэлд  нь тусгаарлаагүй. Энэ онцгой объект. Бид эмнэлгийн бүс дотроо дэглэмээ баримтлаад, үйл ажиллагаагаа явуулж байна. ХӨСҮТ-ийн эмч ажилтнууд хувь хүнтэй холбоотойгоор тусгай хувцас хэрэгслээ тайлахдаа алдаа гаргаж, халдвар авч байна. Тэглээ гээд эдгээр хүмүүсийг буруутгаж болохгүй.

Д.Нарангэрэл: Хотоос болон орон нутгаас ирсэн иргэдийг гэрт нь долоо хоног тусгаарлагдаж байгаа. Бид эхний үед 14 хоногоор тусгаарлаж байсан. Эрүүл мэндийн яамны 119 вэб сайт хэвийн ажиллаж байгаа. Монгол Улс халдварын голомттой учраас хүн бүр эрсдэлтэй гэж үзэж, халдвараас өөрийгөө урьдчилан сэргийлэх хэрэгтэй.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж