Архангай: Хот руу зорчих нэг иргэний хариу сөрөг гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.12-нд нийтлэгдсэн

Архангай: Хот руу зорчих нэг иргэний хариу сөрөг гарчээ

Архангай: Хот руу зорчих нэг иргэний хариу сөрөг гарчээ

Архангай аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар руу зорчих иргэдэд хийж байсан түргэвчилсэн оношилгоогоор арванхоёрдугаар сарын 10-нд нэг иргэнд сул эерэг хариу гарсан. Тухайн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тухайн иргэн нь Жаргалант сумын хөдөө мал дээр байдаг хэвтрийн хүн юм.

Аймгийн Шуурхай штабын дарга, ОБГ-ын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар өчигдөр мэдээлэхдээ “Аймагт тогтоосон хөл хорионы дэглэмийг арванхоёрдугаар сарын 14-ний 6:00 цаг хүртэл сунгасан. Батцэнгэл суманд тогтоосон хөл хорионы дэглэмийг энэ сарын 21-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгалаа. Архангай аймгийн хэмжээнд арванхоёрдугаар сарын 1-нээс хойш Covid-19-ийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Бүртгэгдсэн тохиолдлын ойрын хавьтлын 74 хүн, хоёрдугаар хавьтлын 885 хүнд тодорхой давтамжтайгаар PCR-ын шинжилгээг хийж байна. Эдгээр иргэд гэрээр тусгаарлагдаж байна.

Бусад орон нутагт хөл хорионы улмаас саатсан иргэдээ татан авах ажил хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр 1475 иргэн, 39 тээврийн хэрэгсэл, хувийн машинтай 285 иргэн, 113 тээврийн хэрэгсэлтэйгээр орж ирээд гэрийн тусгаарлалтад байна. Аймгийн төвөөс 115 иргэн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, 40 тээврийн хэрэгслээр гарсан. Өнөөдрийн байдлаар нийт 3151 иргэнд PCR шинжилгээ хийгээд байгаа” талаар мэдээлсэн.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж